Тэтгэврийн даатгалын тухай Монгол Улс, БНКазУ хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ

2020 оны 07 сарын 02

“Тэтгэврийн даатгалын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээр” ийн төслийг хэлэлцэх цахим уулзалт боллоо.

Гадаад оронд амьдрач байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд монголчууд олноороо оршин суугаа улс орнуудтай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа билээ.

Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улсуудтэй хэлэлцээр байгуулаад байна. Бүгд Найрамдах Казахстан Улстай “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр” байгуулсан байсан бөгөөд Казахстаны талын хүсэлтийн дагуу 2014 онд цуцалсан.

Хоёр тал хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр Тэтгэврийн даатгалын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын хэлэлцээр” шинээр байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд хэлэлцээр байгуулах асуудлаарх Шинжээчдийн төвшний хэлэлцээг 4 удаа зохион байгуулаад байна.

Энэ удаа хэлэлцээрийн төслийг хэлэлцэх уулзалтыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалтын үеэр талууд хэлэлцээрийн төслийн хэд хэдэн заалтууд дээр санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top