Өнөөдөр Замын-Үүд боомтоор 300 иргэнээ татна

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

Дэлхий нийтэд цар тахал гарсантай холбоотойгоор Монгол улс хилийн хориг тавиад байгаа билээ.

Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 10 мянга гаруй иргэнийг онгоцоор болон авто зам, явганаар татан авсан талаар Шуурхай штабаас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 Монгол иргэнээ татан авах юм.

Тэднийг газар дээр нь коронавирусын шинжилгээнд хамруулахаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөн явуулын лаборатороо аваад замдаа гарчээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top