Нийтийн албанд томилогдох 283 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв

2020 оны 07 сарын 02

Авлигатай тэмцэх газар 2020 оны зургаадугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 173 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 163 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 283 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 173 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 171, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 1, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 1 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгөв.

Одоогоор ажиллагаанд 110 иргэний урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top