Ардчилалд дургүй дээ биш, хүмүүст нь дургүй байна

2020 оны 07 сарын 01

Ах дүү социалист орнуудад ардчиллын салхи сэвэлзэж ахуй цагт Монгол Улсад ч энэ агаар жамаараа орж ирсэн хэрэг. Түүнээс бус ардчиллын баг өмсөж, 30 жил ардчиллаа дэвсэлж амьдарсан нөхдийн гавьяа гэж төдийлөн үгүй. Аливаа жам ёсны өгөгдөл, олон улсын салхи жижигхэн Монгол Улсыг тойрч гардаггүйн сонгодог жишээ энэ байна. Социалист нийгэм тэнхлэгээсээ мултарч унах л байсан. Чухам 1990 онд уу, 1991, 1992 онд уу гэдэгт л байлаа. Ийнхүү манай улс нэгэнт чөлөөт нийгэмд шилжээд гучаад жил боллоо. Ардчиллаас татгалзаж байгаа нэг ч хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Гагцхүү ардчилал нэрийн дор ардчиллаа далд давтаж ирсэн хүмүүст дургүй байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар нэр алдар албан тушаал хөөсөн, улс орон, ард түмний хувь заяа бус амин хувиа хичээгчдээс л ард түмэн татгалзаж байгаа нь илт харагдав. 

Гэтэл учраа мэдэхгүй дэмжигчид улаан, цэнхэрээрээ талцав. “Ардчилалд дургүй, дарлуулж байхдаа таарсан улс. Ардчилсан намыг дэмжих байсан. Монгол Улс дууслаа” гэх зэргээр хараан зүхэх аж. Төрт ёсны 2000 гаруй жилийн түүхтэй, Азийн цээжинд унаж боссон Монгол Улс дуусахгүй. Монголын томоохон урлагийн сургуульд багшилдаг гэх залуу хүртэл ийн хилэгнэж улайлгана. Хэн ч гэсэн хувийн өмчтэй, дуртай хувцасаараа мөрөө далдалж, дуртай зүйлээ бичиж, үзэл бодлоо илэрхийлэн, эрх чөлөөтэй амьдрахыг хүснэ.

Хүн төрөлхтний араншин ердөө л энэ болохоос зөвхөн бидний жалга довонд байгаа зүйл биш. Тэгэхээр ардчилал нэрийг өмчлөн, зөвхөн өөрсдийгөө борлуулж амьдарсан хүмүүсээс салах цаг нь болжээ. Үнэхээр дэмжих аргагүй нөхөд өөдөөс хүрээд ирэхээр хэн сонгох юм бэ. 

Юуны өмнө нийт дэмжигч гишүүддээ ардчиллын анхан шатны мэдэгдэхүүнтэй болгомоор. Ардчилал гэхээр тэнд байгаа хэдэн дарга нарын төлөө амиа тавиад өгөхөөс буцахгүй хүмүүсийн нэгдэл гэж ойлгож байна. Тэгэж ч ойлгуулсан бололтой. Тэд олны дунд үймээн дэгдээж, амьдралаа ч мартаж байгаагаас өөрийг мэдэхгүй аж. Ажиж байхад нийслэлд ч, орон нутагт ч өөрийн гэсэн бодлогогүй, муйхардуу нөхдийг өөрсдийнхөө эгнээнд түлхүү нэгтгэж, тэднээр турхируулдаг арга ч байна. Тэгэхээр анхан, дунд, дээд гээд бүхий л шатанд маш том шинэчлэл үгүйлэгдэнэ. Үүнтэй дөрөө харшуулан Ардчилсан нам үзэл баримтлалдаа анхаарал хандуулж, үүнд өөрчлөлт хийх учиртай. Үзэл баримтлал, суурь үнэт зүйлээ онол практикийн түвшинд шинэчлэнэ гэхээр намаа татан буулгаад ахин шинээр байгуулах зарчмын шаардлага бий. Үүнийг би хэлээд байгаа хэрэг биш, олон улсын жишиг, нам гэх байгуулалтын хэрхэн өөрчилж өндийсөн талаарх эрдэмтдийн өгүүлэлд олонтаа таарна. Тэр тусмаа анхан болон дунд шатыг цэвэрлэж цэнэглэх хэрэгтэй. “Манай нам төдөн зуун мянган гишүүнтэй” хэмээн энд тэнд сайрхаж явахаар ардчиллын суурь зарчим, тэр л үнэт зүйлээ ойлгодог цөөн гишүүн байхад нам өөрөө оршин тогтноно. Тэр л үнэт зүйлийг иргэд дагах болно. Олон гишүүнтэй нам сонгуульд ялалт байгуулна гэсэн тахир дутуу ойлголтоос ч салах цаг нь болсон. Өнөөдөр улс төрийн орон зайд оршиж байгаа МАН, АН аль аль нь 200 гаруй мянган гишүүнтэй, олон мянган дэмжигчидтэй хэмээн ярьж, бичүүлдэг. 

Үнэхээр олон гишүүнтэй нам сонгуульд ялдаг юм бол АН яагаад өнгөрөгч 11 суудал авав. Тэгвэл яагаад гишүүдийн тоогоороо эн тэнцүү гэх МАН 62 суудал авч байгаа юм. Үүнд гишүүдийн тоо чухал биш, батлах гардуулаад явах бүр ч чухал биш. Гагцхүү нам эвслийн үзэл баримтлал, мөн чанарт оршиж байгаа гэдгийг хэзээ ойлгох юм бол. Гэхдээ энэ үзэл баримтлалыг мөрдөж таниулж явах ёс жудагтай хүмүүс энэ намын хойморт байх учиртай. Хэчнээн сайхан айл байгаад хойморт нь араатан сууж байвал юу болох билээ. Гэрэлт өргөөний гал тогоог нэгэн шулам барьж суувал яах вэ. Тэр айлын гэр бүлийн гишүүд нь лав тогтохгүй. Хол ойрын зочин ч дөрөө мултлахгүй. Өнгөрөгч гучаад жилд АН ийм л замаар явж ирлээ. Ерөөсөө бүлэг фракцийн зодоон, эрх мэдлийн төлөөх тулаан эцэст нь энэ айлыг нэр хүндгүй болгов. Баруун төвийн үзэлтэй нам маань зүүн төвийн үзэлтэй намтайгаа очиж эвсээд засаг байгуулна. Бялуу хуваана. Түүнийгээ “Улс орон, ард түмнийхээ төлөө” хэмээн зальдана. Ийм айл, гэрийн эздэд хэн дуртай байх юм. 

Ардчилал гэх айлаас ардчилал хэмээх багийг 30 жил өмсөж, ардчиллаа дэвсэлж амьдарсан, яллагдагчаар татагдаад буй Э.Бат-Үүлийг ард түмнээсээ санал аваад ир гээд явуулахаар хэн дэмжих юм бэ. Ард түмний дунд одоо ч маргаан таслаагүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэн сүүлийн жилүүдэд яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа С.Баярцогтыг явуулахаар хэн дэмжих юм. “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг Засгийн газрын зарим гишүүд болон УИХ-даа мэдэгдэлгүй хувийн хэвшилд орууулаад ирсэн сайд асан Д.Эрдэнэбат, түүнд хамаарах Да.Ганболд нарыг ард түмнээсээ дэмжлэг аваад ир гэхээр хаана, хэн дэмжих юм бэ. Энэ нөхөр чинь биднийг тэжээдэг цөөн бүтээн байгуулалтын нэг, баялагийг маань олигархи бүлэглэлд өгч байсан хүн гэдгийг захын сонсогч мэднэ биз дээ. 

Хамгийн наад зах нь 2020 оны сонгуульд АН-аас ялалт байгуулсан нөхдийг хараарай. Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нарыг эс тооцвол олон нийт шинэ тутам хүмүүсийг сонгсосон нь ч АН хэмээх айлд сайн эзэн, бас сайн хүмүүс хэрэгтэй болжээ гэдгийг л хэллээ. Төв аймагт хөтөлцөөд алхасан Ц.Туваан, Х.Тэмүүжин хоёрыг хоёуланг нь сонгож болох л байсан. Х.Тэмүүжинг орхиод Ц.Тувааныг дэмжээд явуулжээ. Х.Тэмүүжин урьд өмнө хоёр удаа гишүүнээр сонгогдож, сайдын суудалд заларч байхдаа зэсээ цухуйлгачихсан. Х.Тэмүүжин өөрт байгаа үнэт зүйлээ дэвсэж орхиод ардчиллын нэр барьсан ах нартайгаа бялуу хуваахаар үзэл бодол нэгтгэсэн учраас тэр. Увсад Д.Цэндсүрэн, дуучин С.Жавхлан, О.Цогтгэрэл гурваас О.Цогтгэрэлийг сонгоод явууллаа. Увсчууд нам эвсэл, бүлэглэлд хутгаагүй үндэсний үйлдвэрлэгчээ дэмжсэн. Харин Засаг даргаар ажиллахдаа шууд намын нөлөө, удирдлагаар явсан Д.Цэндсүрэнд итгэл үзүүлсэнгүй. С.Жавхланг улс төрд баруун, зүүнээ ойлгохгүй дуучин өөрийнхөөрөө ч байж чадаагүй гэх шалтгаанаар хөөгөөд явуулж байгааг эрх биш цаад хоёр нь ойлгосон байх. Архангайд өрсөлдсөн “Фортуна” Н.Батбаяраас хар. Тэнд 1-2 суудлын боломж байсан ч хуучин кадр Н.Батбаяр багаа татаж унагаав. Баянзүрхэд өрсөлдсөн З.Энхболдыг хар. “Шударга иргэдийн” хэмээн явсан АН-ын нэгэн салаа мөчир болох Ж.Батзандан, Лу.Болд нарыг хар. Попууд ч хэрэггүй гэдгийг сонгогчид мэддэг болжээ. Гэтэл нөгөө талаас шинэ тутам залуус гээд Дорноговь аймагт Д.Алтангэрэлийг явуулав. Тэр нь банк бус санхүүгийн байгууллага гэх нэртэй иргэдээ мөлжигч, ил далд ломбардны эзэн байв. Хэн сонгох юм. 

Үүнээс гадна Ж.Батсуурь, Н.Ганибал, Ш.Адьшаа, Б.Бейсен, А.Адъяасүрэн гээд ардчилал нэртэй өргөөний бантангаас хол байсан шинэ хүмүүсийг сонгож байгаа нь нэгийг хэлнэ. А.Адъяасүрэнг сонгож байхад Р.Амаржаргалыг сонгож болох л байсан, шинэ уур амьсгал хүсэж байгаа хэрэг. Ерөөсөө ард түмэн ардчилалд дургүйдээ бус хүмүүст нь дургүй байгаа юм. Одоо ардчилал хэмээх зүйлийг мөн чанараар нь мандуулах залуусын ч эрин эхэлж байна. Зоригтой, хүчтэй эхлүүлэх нь чухал. Амдаж тосох эрсдэлээс ч айх юун. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(202.9.46.236) 2020 оны 07 сарын 02

Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 01

Delhii dayar ardchilal yarisan deeremchidees bolj ardchilaliig yzen yadaj ehleed baigaa chin ene nereer harinch daranguilal busad orond zaah tulgah horio zeereer daramtlah arga bolson uchraas , ardchilliig buruu ashiglaj baigaa uchraas esergyyzej ehelj baina…mongoliin adrchilal hezeech ardchilsan saihan uls hiigeegui harin yaj ch boldog idej uuj deeremdej boldog jam togtooson

0  |  0
зочин(103.212.118.66) 2020 оны 07 сарын 01

Шударга үлдсэн ил ярьдаг ганц хүн нь Норовын Алтанхуяг мөнөөсөө мөн. Ардчилсан намын даргад нэрийг нь дэвшүүлэх хэрэгтэй.

1  |  0
Зочин(150.129.142.140) 2020 оны 07 сарын 01

тиймээ ардчилалд дургүйдээ биш Энэ ардчилагч гээд байгаа хүмүүс чинь анархист, худалч, хулгайч, залилагч, хахуул авагч нар байгаагаас эсэргүүцээд байгаа юм. Шударга бол дэмжих л байна. Одоо зарим нь эх орноосоо зугтсан, хятадын иргэн гэж оффшор данс нээж хахуулаа нуусан шүүдээ.

1  |  0
kkk(202.131.246.179) 2020 оны 07 сарын 01

Сая сонгууль болоогүй. Тавилттай жүжиг болсон. Ийм мэдээжийн зүйлтэй битгий марга. Сая төрийн эрхийг хууль бус аргаар авсан. Бидэнд хардах эрх бий. Жишээлбэл: Дарханд Тордайн Ганболд уг нь гарсан. Гэвч дүнг нь дарсан.

0  |  0
Үнэн(202.21.108.188) 2020 оны 07 сарын 01

Үгүй дээ .Ардчилал гэдэг үгэнд дэлхий нийтээрээ дургуй болж байна. USA Russian. ... Mongolia....

1  |  0
зочин(43.228.129.20) 2020 оны 07 сарын 01

бишээ битгий худлаа донгос ардчиллыг анархизм болгочихсон хүмүүс яаж ардчилалд дуртай байх юм хүмүүсд нь биш харин ардчиллын гол зарчим шудрага ёсонд нь дургүй байх гүйюу учир нь хууль бусаар амьдардаг хүмүүс яаж яагаад ардчиллыг хүснэ гэж ардчиллыг хүсвэл өөрсдийгөө хорлож үхэл рүүгээ явна гэсэн үг тийм учраас ардчилалд үнэн олоосоо дургүй гэсэн үг

0  |  0
Зочин(122.201.19.99) 2020 оны 07 сарын 01

Алтанхуягаа дахиад нэг намын даргаараа сонгоод итгэл хүлээлгээд үзвэл яасын АН-ынхаан ИТХ болон ерөнхийлөгчийн сонгууль 2024 онд нам ялалт байгуулна шүү

2  |  0
хүчин,хүн амь(202.9.46.126) 2020 оны 07 сарын 01

Намууд одооноос эхлэн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд цаг алдалгүй хүнээ тодруулж бэлдэхж эхлэх хэрэгтэй.Хүрэлсүх дараагийн ерөнхийлөгч болох бодолтой байгаа.Хүрэлсүхийг яавч ерөнхийлөгч болгож болохгүй.Энэ хүн Монгол улсын ерөнхийлөгч байхаар хүн биш. АН Алтанхуягийг, Шинэ нам Болд Батзандан гэх мэт улсуудаа одооноос сойж эхэл.Сонгуулийн ажлаа эхэл.

0  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 07 сарын 01

unen hellee

1  |  0
Юу вэ, юу вэ, юу вэ?(192.82.65.93) 2020 оны 07 сарын 01

Ер нь бол эдгээр хүмүүс улс орон, ард түмнээ бодож ”хувьсгал” хийгээгүй. Хөрөнгөтний хувьсгал л хийсэн, үүний үр дүнд бүгд ”олигархижсан улс төрийн гэмт хэрэгтнүүд” болоод байна. Өөрсдийгөө ХААН,ЗААН гэж ойлгодог энэ нөхдүүд, ард түмэн, эх орноороо бизнес хийдэг, С.Элбэгдоржоос авахуулаалд ”Шинэхэн хэлмэгдүүлэл”-ийн эхлэлийг тавьсан гээд их юм байна.\n Манай улс ”ардчилал”-д шилжээд бичиг үсэггүй, биеэ үнэлэгчид, ажилгүйчүүд, орон гэргүйчүүд, ядуучууд г.м. шинэ ОВОГ, ОМОГТОЙ болсон. АРДЧИЛАГЧДЫН ХҮСДЭГ ЗҮЙЛ ЭНЭ ГЭЖ ҮҮ? АРД ТҮМНЭЭ НОМХОН ХҮЛЦЭНГҮЙ БАЙЛГАЖ, ХУРУУНЫХАА ҮЗҮҮРЭЭР ЗАРАХ ГЭЖҮҮ?

2  |  0
Зочин(202.126.90.95) 2020 оны 07 сарын 01

Заа да ёстой хоолой дээр тээглээд байсан үгийг минь бичжээ,баярлалаа,ард түмэн ухаантай,жаахан мэдээллийн шуурганд толгой нь эргээд л бөйгаа болохоос

2  |  0
монгол(103.9.90.130) 2020 оны 07 сарын 01

Яг үнэн Батүүл ардчиллаа аварая гэж хүн ойлгохгүй юм ярьж цуглаан маягийн юм хийгээд иргэдэд хөөгдөөд явав. Хэнээс ардчиллаа аврах гээд байгаа юм бүү мэд . Ер нь энэ өвөгчүүл ардчилал ярих тусам ардчилалын нэр хүнд үгүй болж байна. АН зоригтой шинчлэл хий хэрэгтэй өвөө эмээ нараас сал

2  |  0
Баатархүү(202.9.40.26) 2020 оны 07 сарын 01

Яаг үнэн шүү. Да Ганболд энэ тэр ч гэх шиг. Ээ новшнууд гэж

1  |  0
Top