МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг улираан томилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламент өнөөдөр /2020.06.30/ анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар 100 хувийн саналаар улираан томилсон.

Тэгвэл ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авсан эрх баригч намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг улираан томиллоо. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар ажиллана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top