ФОТО СУРВАЛЖИЛГА: Анхдугаар чуулганы эргэн тойронд

2020 оны 06 сарын 30

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламент өнөөдөр /2020.06.30/ анхны хуралдаанаа хийлээ. 

Хуралдаанаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар улираан томиллоо. Ингэхдээ гишүүдийн 100 хувийн саналаар томилсон юм. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Найм дахь парламентын үйл ажиллагаа албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Ард түмний итгэл, хүчийг Монгол Улсын сайн сайхны төлөө гэдгийг ухамсарлаж, хүчээ нэгтгэж зүтгэх ёстой. Энэ бол том зорилго, амаргүй ажил. Гэхдээ ухрах, иргэдийн итгэлийг хугалах эрх байхгүй. Монгол Улсын сэргээн мандуулах эрхэм үүрэг гишүүд та бидэнд оногдож байна. Шинээр байгуулагдсан УИХ нэн яаралтай ажилдаа орж байна" хэмээн тодотголоо.

Түүнчлэн "Нэгдүгээрт, хуулийн реформ хийх ажлаа үргэлжлүүлнэ. Эхний ээлжид 31 хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, эдийн засгаа эрсдлээс хамгаалах өсөлтийн суурийг бүрдүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан орно. Гуравдугаарт, эдийн засгийг солонгоруулах шаардлагатай байна. Ингэхийн тулд уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг дэмжих шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, сайн засаглалыг бүрдүүлэхийн тулд УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгоно. Тавдугаарт, нийгэмд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг тууштай үргэлжүүлнэ. Энэ таван чиглэлд Ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно" гэж ярилаа.  

Анхдугаар чуулганы эргэн тойрон дахь фото сурвалжилга хүргэе.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.27) 2020 оны 07 сарын 01

Энэ Энх-Амгалан гэж новш хаана гарчив аа?

0  |  0
Chultem(68.226.67.57) 2020 оны 07 сарын 01

Ter shar mongol deeleer halhalagdsan hytad avgai gishuun boltson tuuj yvna Jinhen avilagch luivarchi daa Mongolchuudaa uher Mongolchuudaa ireh 4 jil edniig um hiihgui bna gej buu gonshignooroi ta nariin l songolt Hohi chinee Songuulaar songoltoo hudaldsan 100000 aaraa amidaraarai HA HA HA Erguu uher Mongolchuud\n\n

0  |  0
Ggf(202.126.89.22) 2020 оны 06 сарын 30

Hulgaich monkhbat eronhii saidiin hajuud naaldachihaj neg l odor tongoroh sanaa aguul bga da

1  |  0
түвдэн(202.9.40.26) 2020 оны 06 сарын 30

Хулгайчид луйварчид ч байна даа

1  |  0
Top