Шинэ спикерийг 16:00 цагаас томилно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон гишүүн тангарагаа өргөж дууссан. Тэгвэл 16:00 цагаас УИХ-ын даргыг сонгоно.

Тодотгоход, Ерөнхийлөгч Х.Баттулга  чуулганы анхдугаар хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай,  үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яүёхши(119.40.103.3) 2020 оны 06 сарын 30

ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНОНГОН АХ БОЛНО

0  |  0
СҮНЭЭ(192.82.66.41) 2020 оны 06 сарын 30

ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР АХ БОЛНО

0  |  0
Top