КОВИД 19 | Энэ жил томуугийн вакцин хийлгэх нь чухал

2020 оны 06 сарын 30

ДЭМБ-аас коронавирусний гарал үүслийг тогтоохоор Хятад руу мэргэжилтнүүдээ илгээсэн бөгөөд халдвар зэрлэг амьтнаас хүнд дамжсан гэж үзсэн. Гэвч вирус 2019 оны өвөл Франц, Итали улсад илэрч байсан ул мөр байгаа гэнэ. Бохир усны дээжинд хийсэн шинжилгээгээр вирус илэрч байгаа талаар шинээр мэдээлэл гарчээ.

Коронавирусний эсрэг эмийн тухайд, Ремдезивир, Дексаметазон эмүүд үр дүнтэйд тооцогдож байна. Мөн АНУ-ын Ремдезивир тарилгын курс эмчилгээний үнийг улс бүрд нэгэн ижил байлгахаар тогтоожээ. Тарилгын курс эмчилгээг 5000 гаруй ам.доллар байхаар үнийн санал оруулсан байна.

Түүнчлэн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр энэ жил томуугийн вакцин хийлгэх нь юу юунаас илүү чухал гэнэ. Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд хүн амыг томуугийн вакцинд хамруулахыг улс орнуудад хандан уриалжээ.

 

Top