Шинэ парламентын популист гишүүн “гутал” Т.Доржханд

Э.Энх | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль өндөрлөж, Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогдсон нэр дэвшигчдэд өчигдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулав.

Шинэ парламентын босгон дээр хууль зөрчиж, “поп”-орсон эхний хүн Хан-Уул дүүргээс сонгогдсон Т.Доржханд байлаа. Өмнө нь Төрийн ордонд хурал зөвлөгөөнд бишгүйдээ л орж, гарч, гүйж харайж явсан нөхөр өчигдөр үдээсгүй пүүз, даавуун өмдтэй морилж олныг алмайруулав.

Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн 10.7-д “Төрийн ордонд ажилладаг албан хаагч нь ажлын байрандаа албаны хувцастай байна” гэж заасан хуулийн заалт, Төрийн ордонд нэвтрэх дотоод журмыг зөрчин ийнхүү дур зоргоороо аашлав. Төрийн ордны босгыг бишгүйдээ л нэг элээсэн түүний хувьд үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй. Гэвч түүний пи ар зөвлөх гэх нөхөр ийнхүү хувцаслаж очин олны анхааралд өртөхийг сануулсан гэх. Хувийн өчүүхэн пи араа хийхийн тулд Монгол төрийн хуулийг зөрчиж болдог, Төрийн ордны дотоод журам “май шүү” гээд үйлдлээрээ харуулав. Ялалт байгуулсан хүн бүр догдлон очиж үнэмлэхээ гардаж байхад, төрөө нулимж суудаг Т.Доржхандад төрийн ордны сэнтий хатуудах байх.

Т.Доржханд хаа нэг амралтын газар, хувийн компани, гэр орондоо үдээсгүй пүүз, даавуун өмдөөр гангараад ирсэн бол хэн ч юу ч хэлэхгүй. Монгол төрийн сонгуульд ялалт байгуулж, үнэмлэхээ гардаж авахаар ирсэн тэр бол иргэн Т.Доржханд бус Монгол төрийн түшээ Т.Доржханд болж ирэх учиртай юм. “Зөв хүн электорат” эвслээс ямар Т.Доржханд төр түшихээр ирсэн бол гэж эргэлзэхэд хүрч байна. Төрийн хууль тогтоох байгууллагад дөрвөн жил хууль тогтоогч болж, хууль батлалцахаар ирсэн бол хувийн пи ар популист зангаа гээж, хуулиа биелүүлэхэд эхнээсээ анхаарах ёстой. Ямартай ч түүний хувьд толгой доторхоо таниулахаасаа өмнө өмссөн хувцасаараа хэн бэ гэдгээ таниулж өгсөн юм. Төрийн босгоор юутай ч хамаагүй давж орж болдог гэдгийг тэр харууллаа.
 


Аймгийн арслан С.Ерөөлт “Энэ ямар хамаа байнаа гээд байгаа хүмүүс бакал өмсөөд зааланд сагс тоглоод үз дээ. Цэвэрлэгч аниа чамайг шүүрээр нүдээд хөөгөөд гаргана. Аливаад ёс зүй, дүрэм, журам гэж бий шүү” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна лээ. Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй популист гишүүдээсээ дөнгөж салсан Монголын төрд цоо шинэ популист өнгө нэмэн орж ирсэн нь Т.Доржханд болов. Тэртээ тэргүй төрийн ордонд албаны хувцас өмсөх ёстойг мэдсээр байж пүүзтэй харайлгаж ирсэн түүнээс том зүйл хүлээх шаардлагагүй гэдгийг тэр харуулаад өглөө. Өмд, хувцас хавьцаа эргэлдсээр байтал дөрвөн жилээ барах юм байна. 76 гишүүн дотор ялгарна гэдэг амаргүй. Гэхдээ ийм ядмаг аргаар ялгарахгүй ээ, “гутал” Т.Доржханд аа.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.126.89.93) 2020 оны 07 сарын 03

Huniig umsun zuuseneer manaihan dugneh Yudaa. Teneg setgeleesee garah Boloogui l yum baihdaa. Uurtuu saihan bol yu umsuj yavah hamaagui shuu dee. Turiin ordond bakal, horom umsuud l yavj baidag shuu dee,

0  |  0
B(202.126.89.99) 2020 оны 07 сарын 01

Eniig yah gj songodog bnaa, bandaash gantulga gedeg shig gutal...,\n

0  |  0
Н(95.223.59.205) 2020 оны 07 сарын 01

Зиндаагийн комментчид Аяконы комментчидийг бодвол ерөн нэлээн .....муутай нөхдүүд байдаг юм байна аа

0  |  0
29-р тойрог(202.9.46.121) 2020 оны 07 сарын 01

Манай авгайгийн авч өгсөн гутал , үнэ нь төд гээд сайтуудаар тараасан байна лээ шүү энэ дурак , би лав энэнд санал өгөөгүй дэг

2  |  0
Ар(66.181.161.76) 2020 оны 06 сарын 30

За ингээд хурал хуралдаагүй байхад өөрийн брэнд нэртэй боллоо

0  |  0
?(202.9.46.202) 2020 оны 06 сарын 30

Шаахай Доржханд гээч

2  |  0
arhi(75.155.135.52) 2020 оны 06 сарын 30

javhlan teneg deel omsool bizdee

1  |  0
Зочин(66.181.161.37) 2020 оны 06 сарын 30

Дээлтэй нэвсийгээд л ороод ирдэг биз дээ? Дээл гонжоом пүүз хром бакал бүгд л монгол үндэстний хувцас шүү дээ. Эднээс алийг нь илүү давтамжтай өмсдөг вэ бид? Харин хувцасны талаар цензурдээд байгаа хүмүүс Жавхлан маягаар попрохоо өөрсдөө больцгоо. Энэ гар цаашдаа яаж ажиллах нь чухал. Гутал хувцас яриад, цувдай тараагаад, өрөөндөө суулт хийгээд Жавхлан маягаар ажиллах уу эсвэл түшээ хүн шиг хуулиа батлаад явах уу. Энэ л чухал.

0  |  0
Зочин(66.181.166.15) 2020 оны 06 сарын 30

bangladsh

1  |  1
зочин(66.181.183.84) 2020 оны 07 сарын 01

Төрийн ордонд хэн ч байсан төрөө хүндлээд журмаар нь зөвшөөрөгдсөн хувцастай очих хэрэгтэй. Ийм энгийн ойлголтгүй хүн лав л зөв хүн биш. Зөв хүн электрат хөдөлгөөн зөв хүнээ сонгож санал болгож чадсан юмуу гэдэгт эргэлзэхэд хүрч байна.

4  |  1
Novsh(64.119.24.6) 2020 оны 06 сарын 30

Zugeer zugeer. Gutal gesen gemgui saihan nertei bolbol harin ch amar. Tertei tergui l baas tsatsah garuud zunduu bgaa. Ene setguulchees avahuulaad helber huusun hulsnii garuud garaad l irne. Uruvdultei amitad.

1  |  2
Хөдөөнийй халтарууда(66.181.161.46) 2020 оны 06 сарын 30

Гоё л харагдаж бн оркуудаа

0  |  2
Зочин(96.51.169.163) 2020 оны 06 сарын 30

”Хүргэн хүү”кинон дээр Должин Хайдавт хандаж ингэж хэлдэг: ”Чамайг Тогос шиг гоёод, Алтангургалдай шиг донгодсон ч чамтай би Суухгүй!!!”. Тэрэн шиг тогос гоёж алтангургалдай шиг дондогдох гишүүдээсээ л болгоомжил!!!Харин энэ залуугийн хувцас хунарыг ярих бол илүү л зан байна!!!

0  |  2
Zochin(202.9.46.117) 2020 оны 07 сарын 01

Setgets ni zygeer bgaa.eryyl xyn bish ee. Xynii erx gex bx l daa.busdiig ygyi gexed songoson sanal ugsun xymyysee xyndelmeer yum .er ni ene zavaan zangaa ger orondoo gargaval taarna

3  |  1
Кк(66.181.186.11) 2020 оны 06 сарын 30

Санаатай ингэж байгаа юм уг нь ямар журамтайг бүгд мэднэ

2  |  0
Хоосон хийрхэл(202.179.27.88) 2020 оны 06 сарын 30

Доржханд гуталтай л очсон юм байна. Хэн юугаа өмсөх нь хүний эрх. Тийм л дүрэмтэй юм бол төрийн ордны үшдэнд ордонд өмсч болдог гутлаа олноор нь размераар нь тавьчих. Тэнд нь солиод л орно биз.

0  |  3
Зочин(150.129.141.71) 2020 оны 06 сарын 30

СОНГОГЧИД ОО МАЙ ТА НАР ЮУ ЮМ БЭ ГЭЖ ДОРОМЖИЛЖ БАЫХГҮЙ ЮУ .БИД СОНГУУЛЬД ОЧИХДОО ДЭЭЛЭЭ ӨМСӨӨД ОЧДОГ ШҮҮ ДЭЭ. ЗОРИУД ҮЛ ТООЖ БГ ЮМ

4  |  1
Anor(202.126.89.215) 2020 оны 07 сарын 01

Zub hun elektorad n iimerhui l nuhduid ..... zub hunii bgaa bdal n Mongol iin tur uuriig n hundleegui hund bas l hatuurhah bhdaa.....

5  |  0
zochin(64.119.17.69) 2020 оны 06 сарын 30

ENE BAS NEG JAWKHLAN , NARANKHUU , GANBAATAR BAYNA , KHEDEN TOONY NOM UNSHSANYGAA YU GEJ BODSON PIZDA WE? KHEN CH UNSHIJ CHADNA , INGEED L TER LALAR E - NUUDIIN GAR KHUL GEDEG NI KHARAGDAJ BAYNA , ZORYUD INGEJ MONGOL TURIIG DOROMJILJ BAYNA , TED NARYNKHAA DAALGAWARAAR , PIZKA

3  |  0
Зочин(64.119.21.93) 2020 оны 07 сарын 01

За за Чуулган эхлээгуй байхад МАН ы сэтгуулч хар пиараа эхлуулж байна Шинэ уе соелтой улс торийг зумэж байна шуу Доржханд болон ХУН намынхан маш зов сонирхолтой мэдэгдэл хийсэн Ярьсан бмны агуулгыг нь будшэруулэх зорилгоор агуулгыг биш гадаад узэмжийг юуны анзаардаг бие биендээ хоч огч маазардаг монголчууд бидэнд байдаг будуулэг зангаас хол баймаар Сэтгуулчид чинь нийгмийг моен гэгээруулэх естой шуу

2  |  3
zochin(68.148.158.2) 2020 оны 06 сарын 30

Bangladesh hun mongol ulsiig turiin ordon dotor doromjilj deerelhej baina.

3  |  1
zochin(68.148.158.2) 2020 оны 06 сарын 30

Bangladesh hun mongol ulsiig turiin ordon dotor doromjilj deerelhej baina.

3  |  1
(66.181.168.131) 2020 оны 06 сарын 30

Clown

1  |  1
badarch taxar(103.57.92.185) 2020 оны 06 сарын 30

sow bna ter muu vnemlehig nvstgen ochoj awsan ch yadag yum

0  |  4
ДОРЖХАНД ГЭЖ МАЛД(202.9.46.149) 2020 оны 07 сарын 01

МАШ БYДYYЛЭГ БАС ХYМYYЖИЛГYЙ ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛ УЛС ГЭЖ ЯМАР ТYYХТЭЙ АРД ТYМЭН ГЭЖ МЭДДЭГГYЙ НЭГ МУУ ХЭДЭН ТОО ЦААШ НААШ НЬ БОЛГОХ ТУХАЙ СУРСАНДАА ЭРДСЭН ХОГИЙН АМЬТАН СОНГОГДОЖ ДЭЭ. БИДНИЙГ БYГДИЙГ ДОРОМЖИЛЛОО!! УУЧЛАЛТ ГУЙ МАЛ АА

4  |  3
Зочин(66.181.177.101) 2020 оны 06 сарын 30

Гайгүй залуу гэж бодсон чинь юу вэ?

4  |  1
Zochin(66.181.182.139) 2020 оны 06 сарын 30

Urt nogoon gutalt!

2  |  1
z(202.21.109.150) 2020 оны 06 сарын 30

araichdee archaagyi uamaa

5  |  1
Top