[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Нүцгэн унтахын ЕСӨН ач тус

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Зарим хүн унтлагын хувцас болон биед эвтэйхэн хөнгөн хувцастай унтахыг таашаадаг бол зарим нь нүцгэн унтахыг илүүд үздэг. Нүцгэн унтах нь олон төрлийн ашиг тустай аж. Тэдгээрээс дурдъя.


Бөх нойрсоно

Нүцгэн унтвал хувцастай унтсанаас илүү сайн унтаж амарч чадна. Унтлагын хувцас биед эвтэйхэн ч байгалийн жам ёсоороо нойрсоход саад болдог аж. Мөн та хөрвөөж, хөдөлснөөр нойр сэргэнэ. Харин нүцгэн унтвал нялх хүүхэд шиг бөх унтах болно.

Гоолиг болно

Нүцгэн унтдаг хүмүүсийн кортизолын хэмжээ буурч, сайн унтаж амрах бөгөөд гоолиг байдаг аж. Жингээ хасахыг хүсэж байвал нүцгэн унт.

Энергийн урсгал нэмэгдэнэ

Сайн, бөх гэгч нь унтаж амарснаар энергийн урсгал нэмэгдэх бөгөөд та бүтэн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх болно.

Хосуудын итгэлцэл нэмэгдэнэ

Нүцгэн буюу арьс арьсаараа шүргэлцэж унтдаг хүмүүсийн хайрын дааврын хэмжээ их байдаг. Биесээ шүргэлцсэнээр хосууд нэг нэгэндээ тачаангуй санагддаг аж. Нүцгэн унтдаг хосуудын бие биедээ итгэх итгэл өндөр, дотно байдал нь илүү гүнзгий байдаг.

Зүрх дэлсэхгүй

Нүцгэн унтсанаар зүрхний цохилт хурдсахаас сэргийлж болно.

Бактериас хамгаална

Нүцгэн унтах нь арьсны элдэв өвчлөл, мөөгөнцөр болон бактери үржихээс сэргийлдэг.

Өвчин намдаана

Нүцгэн унтсанаар цусны эргэлт сайжирч, өвчин намдана.

Арьс сэргэнэ

Нүцгэн унтсанаар арьс нөхөн төлжиж, шим тэжээлийг өөртөө хурдан шингээж авна.

Бодисын солилцоо сайжирна

Нүцгэн унтах нь хувцастай унтахаас хамаагүй илүүгээр бодисын солилцоог идэвхжүүлдэг. Бодисын солилцоо сайн байх нь эрүүл, залуу, гоолиг байхад тустай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top