Хятадын газрын тосны корпорацууд хамтарсан групп байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

Хятадын төрийн өмчит газрын тосны томоохон компаниуд групп байгуулах замаар түүхий газрын тос хамтарч худалдан авах төлөвлөгөөг хэлэлцэж байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Хятадын “China Petroleum & Chemical”, “PetroChina”, “Cnooc” болон “Sinochem Group” корпорацууд хамтран спот зах зээл дээр газрын тос худалдан авах ажиллагаанд дахь оролцоог хялбаршуулах, нөөцөө зузаатгах замаар байр сууриа бэхжүүлэх зорилгоор энэхүү төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж байна. Эл баримт бичиг Хятадын Засгийн газар болон холбогдох байгууллагын зүгээс урьдчилсан байдлаар дэмжлэг аваад байна гэж Блүмберг онцолжээ.

Энэ нэгдэл нь Оросын болон Африкийн газрын тосыг худалдан авах хамтарсан хүсэлт гаргаж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байгаа аж. Энэ группт оролцогч талууд хоногт таван сая баррель газрын тос импортолдог газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг хянадаг. Өөрөөр хэлбэл энэ нь ОПЕК-ийн гишүүн орнуудын нийт олборлолтын тавны нэгийг эзэлж байгаа юм. Онолын хувьд Хятадын корпорацууд газрын тосны дэлхий дээрх хамгийн том худалдан авагч болох боломжтой гэж Блүмберг агентлаг онцолжээ.

Хятадын тал энэхүү төлөвлөгөөгөө ирэх сараас эхлэн хэрэгжүүлэх боломжтой бөгөөд амжилтад хүрвэл Хятадын корпорацууд энэхүү группт хувийн үйлдвэрүүдийг оруулах боломжтой гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д(210.137.44.100) 2021 оны 02 сарын 04

Эх орныхоо байгалийн баялгийг гадаадынханд найр тавиад суудаг улсын бодлогыг тэнэг гэхээс яах вэ. Гадаад орноос хэрэгтэй, хэрэггүй тусламж гуйхын оронд олборлох техник, боловсон хүчний дэмжлэг аваад өөрсдийн гараараа боловсруулах хэрэгтэй шүү дээ

0  |  1
Top