КОВИД-19 | Бразилд хоногт 30 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 29

Бразил улсад хоногт коронавирусний халдварын 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас нь мэдээллээ. 30476 шинэ тохиолдлыг нэмээд нийт 1.345.254 хүн “COVID-19”-ийн халдвараар өвчилсөн байна.

Ням гарагт ийм олон мянган тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойших амралтын өдрийн хувьд хамгийн өндөр дүн аж.

Бразилд эдгэрсэн хүний тоо 733 мянгад хүрсэн бол 57658 хүн нас баржээ.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 500108 болсон байна. Бразил улс халдварын тоо болон нас баралтаараа дэлхийд хоёрдугаарт явж байгаа юм.

Дэлхий дахинд халдварын тоо болон нас баралтаараа АНУ тэргүүлж байна. Тус улсад 2.5 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, 127.693 хүн нас барсан бол Бразил удаад нь, гуравт ОХУ 634.437 халдварын тохиолдол, 9073 нас баралттайгаар орж буй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top