ЭМЯ: Сүүлийн 12 хоногт халдварын тоо 2 саяар НЭМЭГДЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.06.28/ 

Өвчлөл дэлхийн хэмжээнд 216 улс,  орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж,  10 сая 69 мянган хүн өвчилж, 500 мянган хүн эндсэн байна. Нийт 5.4 сая хүн эдгэрчээ.

Дэлхийн хэмжээнд зургаа хоногийн дотор өвчлөл нэг саяар нэмэгдэж, сүүлийн  12 хоногийн дотор өвчлөл 2 саяар нэмэгдлээ.

Сүүлийн 24 цагт 171 мянган хүн шинээр өвчилж, 4000 хүн эндсэн байна.

ОХУ-д сүүлийн өдрийн байдлаар  6852 тохиолдол шинээр бүртгэгдэж, 188 хүн энэ өвчний улмаас энджээ.

Сүүлийн 24 цагт манай өмнөд хөрш БНХАУ-д шинээр 17 тохиолдол бүртгэгдсэний 14 нь дотоодын халдвар байна.

АНУ-д 44 600 гаруй хүн шинээр халдвар авч, нийт халдвар авсан хүний тоо  2 сая 459 мянга боллоо. Нийт нас баралт 124 900 болжээ.

Энэтхэг улсад шинээр 18 500 тохиолдол  бүртгэгдсэнээр нийт 509 мянга шахам хүн халдвар аваад байна. Өчигдөр тус улсад 384 нас баралт бүртгэгдсэнээр  нийт нас баралт 15685 болжээ.

Япон улсад өчигдөр 89 тохиолдол шинээр бүртгэгдсэний 57 нь Токиод бүртгэгджээ.

 

 

 

Top