“The HU” өнөөдөр ТОГЛОЛТОО хийнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Өнөөдөр 22:00 цагаас “The HU” хамтлаг White Rock Center-т тоглолтоо хийнэ.  "The HU" хамтлаг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандив өргөх зорилгоор уг тоглолтоо хийж байна.

Хандивын  тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх аж.

Тоглолт хоёр цаг орчим үргэлжлэх юм байна. Үзэгчид, ард иргэд тоглолтын үеэр  мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой аж. Тоглолтын хугацаанд цугларсан хандивыг эхэнд хэлсэнчлэн Улсын Онцгой комисст хандивлана гэж тоглолтыг зохион байгуулагчид мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top