КОВИД-19 | Германд өвчлөл нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Германд хоногт коронавирусний халдварын 477 тохиолдол бүртгэгджээ. Роберт Кохын хүрээлэнгээс мэдээлснээр тус улсад “COVID-19”-ийн халдварын батлагдсан нийт тоо 193785 болж, 177 мянган хүн эдгэрч, 9012 хүн нас бараад байна. Цар тахлын эхэн үед Германд 8948 хүн энджээ.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель өмнө нь коронавирусний эсрэг вакцинд хамрагдах нь улс орон, бүс нутгаас хамаарах ёсгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр дэлхий нийтэд хүртээмжтэй вакцин гаргаж авахыг олон улсад уриалсан.

Германд цар тахлын эхэн үед халдвар, нас баралт өндөр байсан ч хэсэг хугацаанд өвчлөл багассан байв. Харин тус улсын мах боловсруулах үйлдвэрээс голомтолсон халдвар дахин сэргэсний улмаас өвчлөл нэмэгдсээр байна.

 

Top