ОХУ-ын 40 хүртэлх насны хамгийн амжилттай 40 од

2020 оны 06 сарын 26

АНУ-ын Forbes сэтгүүлийн газраас ОХУ-ын 40 хүртэлх насны хамгийн амжилттай 40 одыг шалгаруулжээ. Энэ чансааг гаргахдаа жилийн орлого, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан болон интернэтээр хайгдсан тоо, Instagram, YouTube сувгийн дагагчдын тоог харгалздаг байна.

Эхний 10-т холимог тулаанч Хабиб Нурмагомедов, хөтлөгч Ольга Бузова, дуучин Егор Крид, хоккеичин Александр Овечкин, хөтлөгч Ксения Собчак, рэп дуучин Тимати, дуучин Дима Билан, дуучин Полина Гагарина, хоккеичин Артемий Панарин, рэп дуучин Баста нар багтлаа.

Бүтэн чансааг эндээс харна уу.

1, Хабиб Нурмагомедов - жилийн орлого 16.5 сая ам.доллар, жилд хэвлэлээр гарсан тоо 49754, нэр хүндийн оноо 41.94, нийт оноо 81.94

2, Ольга Бузова - 2.7, 43356, 60, 66.55

3, Егор Крид - 6.9, 11888, 37.29, 54.02

4, Александр Овечкин - 15.1, 43664, 15.09, 51.69

5, Ксения Собчак - 4.4, 51444, 32.24, 42.9

6, Тимати - 5.1, 22412, 27.97, 40.34

7, Дима Билан - 6.8, 15964, 21.69, 38.18

8, Полина Гагарина - 6.4, 15238, 22, 37.51

9, Артемий Панарин - 13.2, 12858, 4.56, 36.56

10, Баста - 6.6, 5423, 20.4, 36.4

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top