Т.Ганболд: Би дахин барилдмаар байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн иргэд мэдээлэл хийлээ. Тэд сонгуулийн дүнг хакердсан гэж үзэж байгаа тул дахин сонгууль явуулахыг хүслээ. 

Дарханд бие даан нэр дэвшиж өрсөлдсөн Т.Ганболд "Би Дархан-Уул аймагт нэр дэвшиж, сурталчилгааны 20 хоногтоо яг тэндээ байж ажилласан. Тус аймгийн иргэд Сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Өрсөлдөгч намууд ч намайг нэгдүгээрт орно гэж хүлээн зөвшөөрч байсан. Гудамжинд алхаж явахад ч дарханчууд элэгсэг байсан.

Гэтэл сонгуулийн дүн мэдээ гарах үед ихэнх бие даагчийн саналын тооны урд таслал гарч байсан. Зөвхөн бие даагч дээр таслал, цэг гарсан. Таслал, цэг гэсэн формат хар машинд байхгүй гэж СЕХ-ноос тайлбарлаж байсан. Эхний санал асуулгын дүн гарахад би огт байхгүй байж байгаад дараагийн солигдолт дээр 7311 саналтайгаар нэгээр гараад ирсэн. Миний ард 10 гаруй мянган санал авсан нэр дэвшигчид жагсаж байсан. Юу гэсэн үг вэ гэхээр Excel программ дээр 14622-г хоёрт хуваахад урдаа таслалтай 7311 гэж харагдана. Тэгэхээр сонгуулийг дүнг хакердсан гэж үзэж байна. 

Сонгуулийн дүнд нэвтрэх эрх хэнд байгаа билээ, аль нам эрх барьж байгаа билээ, энэ бүхнийг бодох хэрэгтэй. Бие дааж нэр дэвшсэн Бат-Оргил, Н.Номтойбаяр, Содномын саналын тоо ч мөн таслалтай гарч ирсэн. Таслал гарснаар алдаа зааж байна гэж СЕХ өөрсдөө тайлбарлаж байгаа. Тагнуулын ерөнхий газар энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна.  

Хуваалтын системээр бие даагчдын саналыг хакердлаа. Тиймээс энэ сонгуулиа хүчингүй болго. Би дахин барилдах хүсэлт гаргаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2020 оны 06 сарын 30

МАН гарцаагүй ялалт байгуулсан тэд бол төр зөхиргааны бүх байгуллагуудад өөрсдийнхөө хүмүүсийг байрлуулсан мөн монголын хууль бусаар баяжсан бүх хүмүүс бүгд энэ намын далбаан дор явдаг.бУСАД НАМЫНХАА лидэрүүдийг өдөр шөнөгүй муулдаг мянга мянган хөлсний бичээчидтэй,Ийм аймшигтай намыг ялна гэдэг маш хэцүү. ганцхан арга энэ бол АН САНААЧЛАГА ГАРГАЖ БУСАД ЖИЖИГ НАМУУД БОЛОН БИЕ ДААГЧДЫГ НЭГТГЭЖ БҮХЭЛ ЦУЛ ХҮЧ ҮҮСГЭЭД сонгуульд оролцож ялалт байгуулахявдал юм.

0  |  0
зочин(66.181.183.84) 2020 оны 06 сарын 27

Өөрийгөө ялсан гэж яаж мэдээд байнаа. Хүмүүс бие даагч гарч ирээд юу ч хийж чадахгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харж ойлгосон шүү

0  |  0
So sh(202.179.27.88) 2020 оны 06 сарын 27

Сонгуулийн залилан хийсэн гол цөм нь СЕХороо өөрөө юм байна.\nШинээр СЕХ байгуулж дахин сонгуулиа хийцгээе .

0  |  0
ganbold darhand bol (202.131.225.197) 2020 оны 06 сарын 26

ene vnen shuu.odoo garaar toolij vnenee olooroi..

1  |  0
mnbvc(88.116.92.142) 2020 оны 06 сарын 26

ene ich shunaj bna daa notoi

0  |  0
Zochin(43.242.243.28) 2020 оны 06 сарын 26

Иш чааваас харах царайны гоншигносон бяд муутай юм дахин барилдаад ч давахгүй боль төвөг зүгээр

0  |  0
зочин (103.212.116.221) 2020 оны 06 сарын 26

ялж ялагдаж явдаг хорвоо залуу хүн байж юун бухимдана вэ үнэхээр монголын төлөө хоёргүй явах юм бол олон жил парлам?нтэд сууна даа яагаач үгүй урвагнаад байвал чамйаг хүхүүс үнэлэхгүй болно

0  |  0
ИРГЭН(64.119.19.93) 2020 оны 06 сарын 26

ЭНЭ УДАА ГАРААГҮЙ Ч ӨНДӨР САНЛ АВСАН БИЕ ДААГЧ НАМ ЭВСЭЛ ИЙН ХҮМҮҮС НЭГДЭЭД АН-нд ЭЛСЭХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ ЭЗЭНГҮЙ СУЛ ДОРОЙ БОЛСОН ЭНЭ НАМЫГ ОЛОНД ТАНИГДСАН ЗАЛУУ ГОЛДУУ ХҮМҮҮСЭЭР ХҮРЭЭГ НЬ ТЭЛЭЭД ЗОРИГТОЙ ЭРС ШИЙДЭМГГИЙ НЭГ Л ХҮЧТТЭЙ УДИРДАГЧ ГАРГАЖ ИРЭХ ХЭРЭГТЭЙ ГОЛ НЬ ЭРХ МЭДЭЛИЙ ТӨЛӨӨ БИШ ЭВ НЭГДЛИЙН ЯВНА ГЭДЭГ ЖУРМЫГ БҮГД ХАТУУ МӨРДӨХ ХЭРЭГТЭЙ ИНГЭЖ ЧАДВАЛ НИЙТ СОНГОГЧИДЫН САНАЛЫН ЖАР ГАРУЙ ХУВ НЬ АН-н ТАЛД БАЙГААГ БИД БИИГДЭЭРЭЭ Л ХАРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ГАНЦ ХХОЁРООРОО ЯВААД АМЖИЛТАНД ХҮРДЭГГҮЙ ГЭДЭГИЙГ ОЙЛГООЧ

1  |  0
Зочин(202.21.126.30) 2020 оны 06 сарын 26

Юун дахин сонгууль хийх? Дэмий юм ярьж байх юм. Дарханы сонгуулийн хэсгийн хороодод хяналтын тооллого хийхэд өөрийн чинь ажиглагч оролцсон л байгаа шүү дээ. Улсын хэмжээнд хяналтын тооллого гараар хийхэд хар машинаас 1 ч зөрүүгүй гарсан гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлсэн ш дээ

1  |  1
Зочин(103.26.194.236) 2020 оны 06 сарын 26

Унасан бөх уравганадаггүй

2  |  1
Гүнж(119.40.98.177) 2020 оны 06 сарын 26

Бие даагч нар юу ч хийхгүй. Та нар Жавхланг хараа биздээ

2  |  2
Зочин(49.0.218.29) 2020 оны 06 сарын 26

Тэр үед нь тэмцэх хэрэгтэй бсн юмаа. Хяналтын тооллогоо хий. Гэхдээ хяналтын тооллого ямарч асуудалгүйээ. Одоо хичнээн тэмцээд, хуульдаад хэрэггүй болсон доо. Цаг, завын гарз болох байхдаа. Ер нь бол ганболд нь жаргалмаа, анужин бөхчүүдээс хамаагүй илүү мэдлэг боловсролтой гэж бодож бна. Одоо хичнээн гонгиноод ч өнгөрсөн, галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн шүү дээ. Дараагийн сонгуульдаа сайн бэлдэхийг хүсьеээ.!!!

2  |  0
Сонгогч(182.160.36.158) 2020 оны 06 сарын 26

Ард олны саналыг хүндэл. Барианд ойрхон байсан чинь маш том үнэлгээ. Одоо болно. Сонгогч түмэн сонголтоо хийгээд дууссан.

2  |  0
Батгэрэл(103.206.195.230) 2020 оны 06 сарын 26

Намаас илүү бие даагч нар юм хийнэ. Нам бол ЛУЙВРЫН ҮҮР УУРХАЙ

0  |  3
Наран(103.206.195.230) 2020 оны 06 сарын 26

Тэмцээрэй. Луйвардсан шүү!!!

0  |  2
Зочин(66.181.184.120) 2020 оны 06 сарын 26

Сонгинохайрхан дээр Учрал их засаг их сургуулийн оюутнуудын ЭЦЭГ эхчүүдийн царцаа ХЭЛБЭРЭЭР их авчирсан гэсэн. Үндсэн оршин суугч нар нь Мөнхчулуун Цогтгэрэл НАРЫГ дэмжиж байсан .

2  |  1
иргэн(202.55.191.194) 2020 оны 06 сарын 26

ялагдаж сураа их л боловсролтой мундаг хүн гээд байсан биз дээ өөрөөсөө алдаа хайгаад үз

4  |  0
Зочин(202.126.90.88) 2020 оны 06 сарын 26

Бие даагчид юу ч хийж чаддагүй

2  |  0
иргэн(112.72.15.6) 2020 оны 06 сарын 26

Луйвар болжээ. 1,4 сая хүн санал өглөө гээд СЕХ хэлээд байсан. Тэгсэн 29 тойргоос зөвхөн 14 нь л 2,4 сая хүн өгсөн болж таараад байгаа хаанаасаа нэмэгдсэн тоо вэ лувйр2,

0  |  2
zochin(49.98.172.123) 2020 оны 06 сарын 26

neg negendee bolomj ugj surah estoi shine garsan uls ajil aa hj chadahch hun bii chadaiguich bii ard songolt hiisen bol odoo ene ter geed yahav 4jil ymar ajil hiih bolomjiin uguh estoi Mgl ireedui uurchlugduh gerel gegee huleei amjilt

1  |  0
zochin(64.119.17.69) 2020 оны 06 сарын 26

khutsdag khaltar we , khyanaltyn toollogo ta naryn nuden deer khiisen , zurchil ilreeguy , uursdiinkhuu khemjeeg med , n, altankhuyag garaad irsen bayna , bas khakerduulsan uu?

2  |  0
zochin(49.98.172.123) 2020 оны 06 сарын 26

erhem suudald yasan suuh durtai uls ve de... hun chaddagaa hiig.d yavah erhem busuu ard tumen songoltoo hsen bna songogdson uls tegeed 4jil yu hhee haruulah bolomjiig uguh estoi

2  |  0
z(202.126.89.212) 2020 оны 06 сарын 26

Altan Dornod Mongol songuuliin zardaliig ni daah yum bol bolj l baina, dahiad neg uzeye.

0  |  0
Л(66.181.161.71) 2020 оны 06 сарын 26

Энэ ганболд гарахгүйээ

3  |  0
tur(103.212.119.128) 2020 оны 06 сарын 26

TEGEED GARAAR TOOLOOCH TSAASIIG BOLLUURDAJ CHADAHGUI BIZDEE....

1  |  0
Иргэн(66.181.167.48) 2020 оны 06 сарын 26

Луйврийн сонгууль болсоныг хүн болгон мэдэж байгаа, Гэвч бүгд таг дуугүй шүү

1  |  2
Иргэн(66.181.161.62) 2020 оны 06 сарын 26

Таслал бол үнэхээр гарчих магадлалтай бие даагч нарын саналын тоон дээр байсан бусад нэр дэвшигч нар дээр байгаагүй шалгаж мухарлаж хяналтын тооллог хийж мухарлах асуудал

1  |  0
иргэн(202.9.46.179) 2020 оны 06 сарын 26

ЯЛАГДАЖ СУРЦГАА, ЗАЛУУС АА. !!!! О.БААСАНХҮҮ, С.ЖАВХЛАН НАР БИЕ ДААГЧ БАЙГААД ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ 4 ЖИЛИЙГ ӨНГӨРҮҮЛСЭН. СҮҮЛДЭЭ АН-Д УРВААД ДУУССАН. тэр шангаа ч сая сонгуулиар хүртсэн. УГААСАА БИЕ ДААГЧИД ГАРАХ магадал тун бага шүү дээ.

3  |  3
Дарханы иргэн(103.212.116.221) 2020 оны 06 сарын 26

чи зүгээр олон юм ярилгүй Дарханд 4 жил гайгүй хөрөнгө хаяхаа бод чамайг зүгээр нэг гаргахгүй харна Мөнхдаш Дарханд юм хийсэн хүн шүү чи зүгээр л яаж ажиллахаа бод олон юм ярьж хүмүүсийн дургүй бүү хүргэ угаасаа бие дааг чнар эвсэл болж орохгүй бол олохнийн саналаар чи юу яриад ч нэмэргүй биз дээ

3  |  2
Top