СЕХ дараах нэр дэвшигчдийг ГИШҮҮНЭЭР сонгогдсонд тооцлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрлэн, тогтоол гаргалаа. 

Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны зургаадугаар сарын 29-ний өдөр гардуулсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.4-т заасны дагуу ээлжит сонгуулийн дүнг холбогдох шийдвэрийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Үүний дараа сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг зургадугаар сарын 24-ний өдөр улс даяар Улаанбаатарын цагаар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд явагдаж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 2,003,969 сонгогчийн 73.65 хувь буюу 1,475,895 нь саналаа өгчээ. 

Сонгогчийн санал авах ажиллагаа дууссаны дараа хяналтын тооллого хийх хэсгийг нам, эвслийн ажиглагчдаар, санамсаргүй сонголтын аргаар сугалуулан тогтоосон бөгөөд улсын хэмжээнд нийт 2070 хэсгийн 41,2 хувьд буюу 849 хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг гар аргаар тоолоход ямар нэгэн зөрчил илрээгүй байна. 

УИХ-ын 2020 оны найм дахь сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчдийг танилцуулж байна
 

  • МАН - 62
  • АН - 11
  • МАХН - 1
  • "Зөв хүн Электорат" эвсэл - 1
  • Бие даагч - 1 суудал тус тус авлаа 

     

 

 

Тойрог Аймаг Мандат Нэрс Нам, Эвсэл
1 Архангай 3 Г.Тэмүүлэн МАН
Ж.Мөнхбат МАН
Ё.Баатарбилэг МАН
2 Баян-Өлгий 3 Х.Баделхан МАН
Т.Аубакар МАН
Б.Бейсен АН
3 Баянхонгор 3 Д.Ганбат АН
Г.Занданшатар МАН
А.Адъасүрэн АН
4 Булган 2 Ж.Бат-Эрдэнэ МАН
Ц.Анандбазар МАН
5 Говь-Алтай 2 Ш.Раднаасэд МАН
Б.Энх-Амгалан МАН
6 Говьсүмбэр, Дундговь 2 Сү.Батболд МАН
Г.Мөнхцэцэг МАН
7 Дорнод 2 Ц.Сэргэлэн МАН
Х.Болорчулуун МАН
8 Дорноговь 2 Б.Дэлгэрсайхан МАН
Т.Энхтүвшин МАН
9 Завхан 2 Ц.Цэрэнпунцаг МАН
Б.Баярсайхан МАН
10 Өвөрхангай 3 Д.Тогтохсүрэн МАН
С.Чинзориг МАН
Г.Ганболд МАН
11 Өмнөговь 2 Н.Наранбаатар МАН
Д.Бат-Эрдэнэ АН
12 Сүхбаатар 2 Ж.Батсуурь АН
Н.Ганибал АН
13 Сэлэнгэ 3 Ч.Ундрам МАН
Ж.Эрдэнэбат МАН
Д.Өнөрболор МАН
14 Төв 3 Н.Энхболд МАН
Ж.Батжаргал МАН
Ц.Туваан АН
15 Увс 3 О.Цогтгэрэл АН
Б.Чойжилсүрэн МАН
Ч.Хүрэлбаатар МАН
16 Ховд 3 С.Бямбацогт МАН
Ш.Адьшаа АН
Б.Пүрэвдорж АН
17 Хөвсгөл 3 Ц.Даваасүрэн МАН
Л.Энх-Амгалан МАН
Л.Мөнхбаатар МАН
18 Хэнтий 3 У.Хүрэлсүх МАН
Л.Оюун-Эрдэнэ МАН
Б.Бат-Эрдэнэ МАН
19 Дархан 3 Б.Жавхлан МАН
Г.Дамдинням МАН
Б.Баттөмөр МАН
20 Орхон 3 Д.Батлут МАН
Н.Алтанхуяг Бие даагч
С.Ганбаатар Та Бидний Эвсэл
21 Багануур, Багахангай, Налайх 2 С.Амарсайхан МАН
Ц.Сандаг-Очир МАН
22, 23 Баянзүрх дүүрэг 6 Б.Саранчимэг МАН
Б.Энхбаяр МАН
Э.Бат-Амгалан МАН
Ж.Чинбүрэн МАН
Х.Булгантуяа МАН
24 Сүхбаатар дүүрэг 3 Д.Цогтбаатар МАН
Ц.Мөнх-Оргил МАН
Ц.Мөнхцэцэг МАН
25 Чингэлтэй дүүрэг 3 Т.Аюурсайхан МАН
М.Оюунчимэг МАН
Ж.Сүхбаатар МАН
26 Баянгол дүүрэг 3 Ж.Ганбаатар МАН
Х.Ганхуяг МАН
С.Одонтуяа АН
27, 28 Сонгинохайрхан 5 Х.Нямбаатар МАН
Б.Жаргалмаа МАН
Д.Сумъяабазар МАН
Н.Учрал МАН
П.Анужин МАН
29 Хан-Уул 3 Д.Сарангэрэл МАН
Г.Амартүвшин МАН
Т.Доржханд ЗХЭЭ

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.51) 2020 оны 06 сарын 28

Улсыг маань дээрэмдсэн луйварчид бас ч үгүй гараар тоолох, дахин санал хураах зэрэг аргаар бас л луйвраар гарах санаатай долоогчдоо турхирцгааж байх шив

0  |  0
Зочин(66.181.161.51) 2020 оны 06 сарын 28

Улсыг маань дээрэмдсэн луйварчид бас ч үгүй гараар тоолох, дахин санал хураах зэрэг аргаар бас л луйвраар гарах санаатай долоогчдоо турхирцгааж байх шив

0  |  0
Зочин(66.181.161.51) 2020 оны 06 сарын 28

Улсыг маань дээрэмдсэн луйварчид бас ч үгүй гараар тоолох, дахин санал хураах зэрэг аргаар бас л луйвраар гарах санаатай долоогчдоо турхирцгааж байх шив

0  |  0
Зочин(66.181.161.51) 2020 оны 06 сарын 28

Улсыг маань дээрэмдсэн луйварчид бас ч үгүй гараар тоолох, дахин санал хураах зэрэг аргаар бас л луйвраар гарах санаатай долоогчдоо турхирцгааж байх шив

0  |  0
Kk(172.58.139.129) 2020 оны 06 сарын 27

Songuuliin EHiihon udirdlaga har mashiniig hackeruudiig uridchilan beltgej mash aimshigtaigaar toriin erhiig huuli busaar avah operation zohion baiguullaa!! Uundee hezee negen tsagt yal avtsgaana!!!

0  |  0
иргэн(202.21.108.47) 2020 оны 06 сарын 26

сандраал яаасан хурдан тогтоолоо гаргаж байхийн \n

0  |  0
иргэн(202.9.46.179) 2020 оны 06 сарын 26

1. МАН-д эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа дуусгах боломжийг олголоо. 2. луйварчид, дээрэмчид, мафийн бүлэглэлээс монголын төрийг цэвэрлэх ажлаа нэн яаралтай хийж дуусгахыг сонгогчид МАН-д үүрэг, даалгавар болголоо.

2  |  0
Иргэн(66.181.183.123) 2020 оны 06 сарын 26

Буруу жишиг тогтлоо Ерөнхийлөгчөө хууль зөрчсөн ч хамаагүй санал авч гишүүн болдог бол дараа дараагийн сонгууль юу болох вэ.

1  |  1
zochin(64.119.17.69) 2020 оны 06 сарын 26

GOYO SONGUULI BOLSON SHUU , UNGURSUN BOROONY KHOINOOS TSUW NUMURUUD YAKH WE DEE , YALAKHGUY YAW DAA

2  |  0
Dv(49.0.147.33) 2020 оны 06 сарын 26

Howdchuud selengechud hulgaichdiig songoh ym da selenge ch oorsdo ihenh ni taria taridag nereer ulsaas ih mongo hurungu zawishigchid bdag. Bolohoor hulgaich hujaa erdenebatiig songoj bga

0  |  1
Зочин(176.63.23.219) 2020 оны 06 сарын 26

Анужин, Баярсайхан, Өнөрболор, Ундрам, Сү.Батболд, Мөнхбат, Мөнхцэцэг мэтийн балай балай хогнууд ч намынхаа нэрээр шургалчихлаа даа

2  |  2
Top