Буриадын тэргүүн Монгол руу тавих хийн хоолой амархан бүтэхгүй гэв

2020 оны 06 сарын 25

ОХУ-ын Буриадын тэргүүн Алексей Цыденов YouTube сувгаар ард иргэдийнхээ асуултад шууд хариуллаа.

“Буриад хэдэн онд байгалийн хийгээр бүрэн хангагдах вэ” гэсэн асуултад тэрбээр “Энэ асуултад хариулж өгсөн хүний гарыг  барьж, талархмаар байна” гэж хариулсан байна.

Мөн “Буриадыг байгалийн хийгээр хангах Холбооны хэмжээний хоёр төсөл байгаа. Эхнийх нь ОХУ-аас Хятадад хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” хоолойтой холбоотой. Жилд 50 тэрбум метр куб байгалийн хий дамжуулах хүч чадалтай  хоолойг Монголоор дамжуулан барьж магадгүй байгаа. Тэгвэл бид энэ хоолойноос байгалийн хий авч, Буриадаа хангах боломжтой. Гэхдээ энэ төсөл хэзээ бүтэхийг хэлж мэдэхгүй.

Хоёр дахь төсөл нь ОХУ-ын Засгийн газар, “Газпром” компанитай бүх мужаа хийгээр хангах хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрт Буриад хамрагдах боломж бий.

Энэ хоёр төслөөс харахад бид хэзээ байгалийн хийтэй болох нь тодорхойгүй.  Монголоор дамжуулах байгалийн хийн хоолойн төслийг бүрэн боловсруулаад дараа нь барина. Тэгээд тэр хоолойнд Буриадад нийлүүлэх хийн хоолой залгана. Их удна. Байгалийн хийг үнэгүй эрчим хүч гэж ойлгож болохгүй. Зарим газарт нүүрснээс үнэтэй ч байж магадгүй. Тэгэхээр байгалийн хийтэй болох нь гол биш, тэр хий нь хямдхан байх нь чухал юм” гэж ярьжээ.

Буриад байгалийн хийтэй болох гэж олон жил хөөцөлдөж байгаа. 2008 онд Газпромтой хамтран ажиллах гэрээ байгуулсан ч Газпром зардлаа тооцож үзээд Буриадад хоолой барихаас татгалзаж байв. Хүн ам цөөхөн Буриадад 60 тэрбум рублийн зардал зарахгүй гэж тус компаниас мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Трубы не будет(64.119.25.242) 2020 оны 06 сарын 30

Орос хэл мэддэг бол, оросын сайтуудыг уншаад үзээч, худлаа маргалдаад байх юм. Хийн хоолой тавигдахгүй.....

0  |  0
Трубы не будет(64.119.25.242) 2020 оны 06 сарын 30

Орос хэл мэддэг бол, оросын сайтуудыг уншаад үзээч, худлаа маргалдаад байх юм. Хийн хоолой тавигдахгүй.....

0  |  0
Буриад энд хамаагүй(192.82.70.138) 2020 оны 06 сарын 29

Хийн хоолойн асуудал Орос Хятад хоёроос л хамаарна. Энд Монгол Буриад 2 бол зүгээр л асуултын тэмдэг. Монголоор дайрсан ч бид тэр хийнээс авч чадах эсэх нь тодорхой биш. Бид хий түгээх системээ байгуулж дөнгөх үү? хир зардал гарах вэ? Бидэнд ямар үнэтэй өгөх юм?! ер нь өгөх үү??? Бидэнд зөвхөн транзитын мөнгө өгөөд болно гэвэл яах юм??? Манайхан Орос Хятад нийлээд биднийг хийтэй болгох гэж байгаа мэт ярих юм??? Энэ тухай ярисан тийм гэрээ хэлцэл байгаа гэж үү?!! Би ойлгохдоо тэд зөвхөн дамжин өнгөрөх хийн хоолойн тухай л хоорондоо яриж байгаа.

0  |  1
Хүн(103.57.94.45) 2020 оны 06 сарын 29

Оросын хий хоолой монголоор тавигдахгүй. Буриадын хувьд ийм байхад Монгол горьдоод юу ч болохгүй. Зүгээр дотоодын эрчим хүчээ өргөжүүлэх өөр гарц хай. Оросын юу ярих нь хамаагүй бүү сонс.

0  |  1
hbu(202.126.90.92) 2020 оны 06 сарын 28

hujaad baigaliin hii heregtei baigaa mungu olohiin tuld orosuud shuud ajil hereg bolgono ene chin biznes

1  |  0
Монгол (192.82.76.241) 2020 оны 06 сарын 27

Орос хийн хоолой Монголд алсдаа оруулах байх аа. Учир нь Монголыг хийгээр давхар хараат болохын тулд. Орос шатдаг хийгээ зэвсэг болгон ашигладаг болохоор Польш Украин Латви Литви Эстони Болгар зэрэг Европын олон улс Оросын хийгээс салж байгаа шүү дээ.

1  |  0
Бямба(66.181.161.58) 2020 оны 06 сарын 28

Нэг буриадын ярьж өгсөн онигоо:Дэлхийг мориор тойрж болох уу гэж;болохгүйээ гэнэ.Яагаад гэсэн чинь:Морийг нь замд нь буриадууд алаад идчихнэ гэсэн гэнээ.

1  |  0
Bayar(202.126.88.210) 2020 оны 06 сарын 27

Ene tosol gartsaagui ajil bolno . ter bol zailshgui urd horshid heregtei bgaa

0  |  0
Оюунтуяа(182.160.0.174) 2020 оны 06 сарын 27

Монгол улс ирэх 4 жилд ОХУ тай хир тууштай зов няхуур ажиллана тэр цагт Буриад байгалийн хийгээр хангагдана за. Буриадууд хий бардам зангаа авч хая!!!

1  |  1
Top