“Ман Сити” өнөөдөр оноо алдвал “Ливерпуль” аварга болно

2020 оны 06 сарын 25

Английн Премьер лигийн аварга баг тодрох цаг ойртсоор байна. Өчигдөр Клоппын баг “Кристал Пэлас”-ийг 4-0 бут ниргэлээ. Өрсөлдөгчид нь Алиссоны 16 метрт нэг ч удаа бөмбөг эзэмшээгүй нь Премьер лиг байгуулагдсанаас хойш анхны тохиолдол болжээ.

“Ливерпуль” 31 тоглолтод 86 оноо авч, хоёрдугаар байрт байгаа “Манчестер Сити”-гээс 23 оноо илүү байгаа.

“Ман Сити” өнөөдөр “Челси”-тэй тоглоно. Тэнцэхэд Пепийн баг үлдсэн бүх тоглолтод ялаад ч 85 оноо л авч чадна. Харин ялагдвал 84 оноо тэдний дээд хязгаар болох юм.

“Ливерпуль” ирэх сарын 2-нд “Ман Сити”-тэй Этихад цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top