Цэргийнхэн үерт өртсөн иргэдэд тусалж байна

2020 оны 06 сарын 25

Энэ сарын 21-ний өдөр нэг цаг хүрэхгүй хугацаанд орсон усархаг аадар бороо Төв аймгийнханд нэлээдгүй хор хохирол дагуулав. Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сумдад 380 гаруй айлын гэр, найман орон сууцны барилгын зоорь усанд автаж, 16 өрхийн гэр болон 80 гаруй хашаа урссан мэдээ байна. Төв аймагт үерийн улмаас үүссэн энэхүү гамшгийн нөхцөлүүдийг багасгах, цэвэрлэх ажилд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх, санаачилгатай оролцож байна.

Жишээлбэл, Зуунмод сумын дөрөвдүгээр багт Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хамтран үерийн улмаас чулуугаар бөглөрсөн ус зайлуулах хоолойг ухаж гаргах, усанд урссан хашаа, айлын эд хогшлуудыг цэвэрлэж байгаа бол Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан усанд автсан айл өрхүүдийг зөөвөрлөн, аюулгүй газарт барьж өгч байгаа юм.

Энэ сарын 22-ны өдөр үерийн улмаас үүссэн бүх хог хаягдлуудыг цэвэрлэж, цэгцэлсэн бол 23-ны өдөр засмал зам дагуух ус зайлуулах хоолойг ухаж гаргажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.183.178) 2020 оны 06 сарын 25

Ажлын хувцасаар хангаад өгчихгүй дээ зайлуул форомтойгоо

0  |  0
зочин(103.14.38.142) 2020 оны 06 сарын 25

цэргийнхэн хүнд үед тусалдаг шүү дээ.

0  |  0
Top