Ц.Содномцэрэн: УИХ-ын сонгуулийн бүх тойрогт ИРЦ ХҮРЛЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Монгол Улсын Их хурлын найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа хуулийн дагуу 22:00 цагт дууслаа.

Сонгуулийн санал хураалтын ирц ба үр дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн мэдээлэл хийж байна.   

Тэрбээр "Санал авах 2070 хэсгээс дүн мэдээ ирнэ. Хуульд хоёр янзын дүн байгаа. Санал хураалтын дүн мэдээ хэсэг тус бүр дээр гарна. Энэ дүнг 2070 санал авах байранд ажиллаж байгаа ажиглагч, ажлын хэсгийн гишүүдэд хэвлэж өгнө. Энэ ажил 10-20 минут болох байх. Бүх нам эвсэл, нэр дэвшигчийн ажиглагч нар түрүүлж дүн мэдээг авна гэсэн үг. Ингэснээр 2070 санал авах байранд ажиллаж байгаа ажиглагчаар дамжуулж нам, эвсэл дүн мэдээг мэдэх боломжтой болж байгаа юм. Хоёр дахь дүн мэдээ нь санал авах хэсгээс ирсэн дүнг СЕХ нэгтгэснээр гарах улсын хэмжээний нэгдсэн дүн байх болно. 2070 хэсгээс 400 гаруй нь сүлжээнд холбогдоогүй санал авах байр байгаа учраас дүн мэдээ саатах магадлалтай.

Өнөөдөр аянга цахилгаантай бороо орсон. Дүн мэдээ саатах магадлалтай байна. Гэхдээ онцгой байдлынхан ажиллаж байгаа. Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай зэрэг сумдад янга бууж, гурван санал авах байр аянгад цохиулж, санал тоолох төхөөрөмж эвдэрсэн явдал гарсан.

Сэлэнгэ аймгийн хоёр хэсэгт аянга бууж, санал тоолох машин шатсан хэрэг гарлаа. СЕХ-ны инженер яаралтай арга хэмжээ аваад засварын ажил үндсэндээ дуусч байна" гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2020 оны 06 сарын 25

Z Enkhbold jinhene garah yostoi hun Ene Sodnomtseren gej hun yasan udaan songuuliin horoog udirdaj bnaa Ene butehgui nohor cnin MEnkhboldtoi ih nairaa hiij bgaa bicnleg bsan bizdee Ene hun bgaa bolohoor songuuli shudarga bish bolood bna Ene nohriig yagaad oorcnildoggui yum be

0  |  0
DR. ADITYA(105.112.97.189) 2020 оны 06 сарын 24

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
Top