Сонгинохайрхан дүүрэг, Орхон аймаг ХАМГИЙН МУУ ирцтэй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр 17:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 52.6 хувьтай байна.

УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт хамгийн бага буюу 46.4 хувь ирцтэй байгаа бол нийслэлийн тойргуудаас 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 34.4 хувийн ирцтэй байна.

Ирц сайтай тойргуудаас 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймагт хамгийн өндөр ирцтэй буюу 65 хувьтай байгаа бол нийслэлээс 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэг 54.4 хувийн ирцтэй байна.

Баянгол дүүрэгт санал өгөх ёстой 134.8 мянга гаруй сонгогчоос 74.4 мянга гаруй сонгогч саналаа өгөөд байгааг СЕХ-ноос мэдээллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж мэдээлэл хийх үеэрээ "Үерлэсэн гол усаар дөрвөн аймгийн 376 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан. Нийт 2.6 сая сонгогч бий. Тэдний 52 хувь нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй сонгогчид байна. Өнөөдөр 18 насанд хүрч, сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 130 иргэн байна. Тэд өнөөдөр сонгуулиа өгч байна гэсэн үг. Хамгийн олон хэсэгтэй аймаг бол Хөвсгөл, нийт 129 хэсэгтэй. Улсын хэмжээнд 52.6 хувьтай сонгуулийн үйл ажиллагаа явагдаж байна" гэж мэдэгдэв. 

Найм дахь удаагийн параментын сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусна. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос дараагийн сонгогчдын ирцийн мэдээллийг 23:00 цагийн үед өгөх юм.
 


Тойрог Аймаг, дүүрэг 12:00 цаг 17:00 цаг
1 Архангай 25.25% 59.2 %
2 Баян-Өлгий 25.25% 57.9 %
3 Баянхонгор 18.46% 64.6 %
4 Булган 29.97 % 63 %
5 Говь-Алтай 34.19 % 63 %
6 Говьсүмбэр, Дундговь 23.67 % 48.5 %
7 Дорнод 26.58 % 49.8 %
8 Дорноговь 27.28 % 53.1 %
9 Завхан 30.06 % 63.9 %
10 Өвөрхангай 28.63 % 56.6 %
11 Өмнөговь 28.07 % 53.8 %
12 Сүхбаатар 32.38 % 65 %
13 Сэлэнгэ 22.81 % 49.7 %
14 Төв 24.75 % 53.5 %
15 Увс 30.72 % 63.1 %
16 Ховд 27.04 % 58.2 %
17 Хөвсгөл 25.51 % 55.6 %
18 Хэнтий 27.46 % 57.8 %
19 Дархан 25.34 % 49.8 %
20 Орхон 23.53 % 46.4 %
21 Багануур, Багахангай, Налайх 22.23 % 47.8 %
22 Баянзүрх 23.70 % 50.2 %
23 21.92 % 44.6 %
24 Сүхбаатар 22.20 % 49.5 %
25 Чингэлтэй 21.62 % 45.9 %
26 Баянгол 26.02 % 54.4 %
27 Сонгинохайрхан 20.2 % 39 %
28 25.5 % 47.5 %
29 Хан-Уул 25.99 % 54.3 %

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.88.37) 2020 оны 06 сарын 25

Hyamdorj lvndee gishvvn 2 garsan bol zvgeer bsiin gehdee yahav ard tvmnii songolt.

0  |  0
Top