Улсын хэмжээнд СОНГУУЛИЙН ИРЦ 25.13 хувьтай байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даагч зэрэг нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна.

Санал хураалт орой 22:00 цагт дуусна. Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа. 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, УБЕГ-ын дарга Б.Баасандоржийн мэдээлснээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 25.13, нийслэлийн хэмжээнд 23.49 хувьтай байна

Манай сурвалжлах баг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллийг ШУУД дамжуулж байна 

(2020.06.24. 13:50 цаг)

 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

 
Top