Трамп хагас сая ногоон карт олгохыг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оныг дуустал хагас сая ширхэг ногоон карт олгохыг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ. Түүнчлэн энэ оныг дуустал түр ажлын виз олголтыг царцаах аж. Энэ шийдвэр америкчуудыг ажлын байраар хангах зорилготой бөгөөд нийт 525 мянган сул ажлын байр гарна гэж тооцоолж байна.

Энэ хоригт тус улсын томоохон технологийн компаниудын гаднаас ажиллах хүч авахад ашигладаг H-1B ангиллын виз, хөдөө аж ахуйн бус салбарын улирлын ажилчдын H-2B виз, солилцооны оюутны J-1 виз болон үндэстэн дамнасан корпорацын менежерүүдэд олгодог L-1 ангиллын виз багтжээ. Гэхдээ энэ хориг хүнс боловсруулах салбарын ажилчдад хамаарахгүй гэж Цагаан ордноос тодруулжээ. Эл салбарын ажилтнууд H-2B ангиллын визийн 15 хувийг бүрдүүлдэг байна. Коронавирусний эсрэг тэмцэлд гар бие оролцож буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад мөн энэ хязгаарлалт үйлчлэхгүй гэнэ.

Үүний сацуу өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын хилийн гадна олгогдсон ногоон картыг 60 хоногийн хугацаанд царцаажээ.

Трампын засаг захиргаа H-1B ангиллын виз олгох шинэ журмыг санал болгожээ. Жилд энэ ангиллын нийт 85 мянган ширхэг виз олгогддог бөгөөд Энэтхэгийн технологийн корпорац, “Amazon”, “Microsoft”, “Apple” зэрэг томоохон компаниуд гол төлөв ашигладаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.166) 2020 оны 06 сарын 24

Зөв мөрөөрөө амьдарч чадахгүй муусайн цагаачдыг битгий оруул ,үнэн даварцан хар,мексикууд

0  |  1
Top