Трампын ажлын албаны хоёр ажилтан коронавирусээр халдварлажээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ажлын албаны хоёр ажилтнаас коронавирус илэрчээ.

Дээрх хоёр ажилтны нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны олон нийттэй харилцах албаны дарга Тим Мортоу байгаа аж.

Ажлын албаны ажилчдаас халдвар илэрсэн тул бүх ажилчдыг шинжилгээнд хамруулж гэртээ тусгаарлагдахаар болжээ.

Одоогоор өвчлөгсдийн биеийн байдал тогтвортой байгаа аж.

Үүнээс өмнө Дональд Трампын сонгуулийн сурталчилгааны зургаан ажилтнаас коронавирус илэрсэн билээ.


Эх сурвалж: Fox News

Top