ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэнд таатай өдөр

2020 оны 06 сарын 23

Хонь

Өнөөдөр хууль зөрчих хэрэггүй. Албан ёсоор ярилцах боломжгүй зүйлийг албан бус орчинд ярих боломж байна. Нарийн ширийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болвол хуучин харилцаа холбоогоо ашиглавал баталгаатай. Бичиг баримтаа архивлаж, хэрэггүйг нь устга.

Үхэр

Яриагаараа дарга нарынхаа анхаарлыг илүү татна. Нууц мэдээлэл олж авч ч магадгүй. Шүүмжлэлд бүү ундууц. Өрсөлдөгчидтэйгөө хатуу ширүүн харьцах ч хэрэггүй. Чимээгүй байх нь танд илүү ашигтай. Энэ өдөр хувийн ярилцлага, уулзалт, зөвлөлдөөнд тохиромжтой.

Ихэр

Тав тухтай өдөр. Таатай дурсамжуудад умбана. Алс байгаа найз нөхөдтэйгөө холбоо тогтооно. Та сайн ярилцагч байж, сул талуудаа далдалж чадна. Бизнесийн хэлэлцээ эхлүүлж хэрэггүй. Хамтын ажиллагааны гэрээ хийх, эмчилгээ хийлгэх, хувийн үйлчилгээ авах, урт удаан хугацааны аялалд явах зэргийг түр хойшлуул.

Мэлхий

Өнөөдөр нууц ярианд бүү оролц. Гэхдээ бусадтай дотно харилцаатай байгаарай. Хэн нэгэнтэй хувийн маш таатай харилцааг эхлүүлвэл удаан үргэлжилнэ. Хаалттай бизнес уулзалт, банк, даатгалын байгууллага, эмнэлгийн байгууллагад очих шаардлагатай болж магадгүй.

Арслан

Өнөөдөр ерөнхийдөө урсгалаараа явна. Харилцагч нартайгаа санал бодлоо солилцох хэрэгтэй. Яриа хэлэлцээ эхлүүлвэл аль болох тодорхой болгох нь чухал. Шүүмжлэл, доромжлолд хязгаар бий. Эелдэг байснаар хоолны дуршил ч сайн байна. Түншийнхээ хүсэлтийг харгалз. Өрсөлдөгчдийн санаа бодлыг ч сонсохыг хичээ.

Охин

Дуртай зүйлээ хий. Таны идэвх, эрч хүчийг хобби л нөхнө. Эрүүл мэнддээ анхаар. Мөн дүрэм журам, өдөр тутмын хэв маягийг үл тоомсорлож болохгүй. Эмч, хамт ажиллагсад зэрэг хүмүүстэй нууц яриа өрнүүлнэ.

Жинлүүр

Бүдүүлэг, эсвэл романтик байна. Харилцан яриа, итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Хайрын захидал бичиж, уран зохиол, хөгжмийн ур чадвараа харуулж ч мэдэх юм. Хүүхдүүдтэйгээ ярилцахад таатай үе. Зөвлөх, тайлбарлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэж чадна. Бусдад анхаарал хандуулахаас татгалзах хэрэггүй.

Хилэнц

Гэр бүлийнхэнтэйгээ харилцаж, хайртай хүмүүсийнхээ яриаг сонс, хүлээн зөвшөөр. Ихэнх тохиолдолд тэд таныг ч бас харилцан дэмждэг. Хамгийн ойрын хүрээллийн хэн нэгэн танд олон зүйлийг мэдрүүлнэ. Гэхдээ хатуу ширүүн зүйл бол биш. Уучлал ямар нэгэн үнэ өртөггүй. Үнэнийг нээхээс ч илүү ухаалаг шийдвэр байж мэдэх юм.

Нум

Бүтэлгүйтсэн ч бүү бууж өг. Багахан зүйлийг том болгож хардаг зангаа орхих цаг болжээ. Бусдаас илүү хийхийг хүсэх нь сайн ч байнга өрсөлдөх хэрэг байна уу. Өнөөдөр нөхцөл байдал таны хүссэн шиг байхгүй.

Матар

Ямар нэгэн шинэ зүйл хийж үзнэ. Энэ нь эрсдэлтэй зүйл байсан ч бүү ай. Хайр дурлалтай учирч магадгүй. Хэрвээ та хайртай хүнтэй бол өнөөдрийг түүнтэйгээ л хамт өнгөрүүл.

Хумх

Хувийн зохион байгуулалтаа сайжруул. Их бодох хэрэггүй. Хэсэг зуур амарсан ч болно. Хөгжилдөж ав. Ажлаа түр хойшлуул. Өдөр бүх зүйл таны талд байна. Орой төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхийг хүссэн зүйлээ өнөөдрөөс хийж эхэл.

Загас

Тэвчээртэй байна. Хүмүүсийн шүүмжлэлд тайван хандах, спортод дурлах зэрэг нь амьдралын эрч хүч нэмнэ. Дотоод сэтгэлээ сайн сонс. Гэхдээ эргэн тойрныхон болон найз нарынхаа үгийг сонсох нь маш хэрэгтэй зүйлийг мэдэж авахад нөлөөлнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top