ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 23

Өнөөдөр 2020.06.23. Энэ оны 174 дэх өдөр бөгөөд он дуусахад 191 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа. 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр НҮБ-ын Төрийн үйлчилгээний олон улсын өдөр. Эстонид өнөөдөр Ялалтын өдөр бол Никарагуа болон Польшид Аавуудын өдөр, Канадад Терроризмын хохирогчдыг дурсах үндэсний өдөр тохиож байна.

Өнөөдөр Австралийн жүжигчин Брайан Браун, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Фрэнсис Макдорманд, жүжигчин Сельма Блэр, Оросын дуучин Валерий Меладзе, Францын хөгжимчин, хөгжмийн зохиолч Ян Тьерсен, Францын хөл бөмбөгч Зинедин Зидан, Патрик Виейра, Мексикийн дуучин Данна Паола зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1956: Гамаль Абдель Насер Египетийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1993: Олон улсын олимпын хорооны тэргүүн Хуан Антонио Самаранчийн санаачилгаар Лозаннд Олимпын музей үүсгэн байгуулагдав.

1994: АНУ-д “Форрест Гамп” дэлгэцнээ гарчээ.

1998: Дэлхийд анх удаагаа хүний ​​тархины эсийг шилжүүлэн суулгав.

2016: Их Британийн иргэд бүх нийтийн санал хураалтаар тус улс Европын Холбооноос гарахыг сонгосон юм.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэжээ.

Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Худалдаа наймаа хийх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 06 сарын 23

gadnii zurag gadniihniig bichsen mendchilgee bidend hereggui

0  |  0
Top