16 компанийн хувьцааны ханш буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 586,297,809.43  төгрөгийн үнийн дүн бүхий 334,887 ширхэг хувьцаа  арилжаалагджээ.

 Үүнээс гурван  хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол найман  үнэт цаасны ханш тогтвортой байв.

"Багануур" ХК болон "АПУ" ХК -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" ХК болон "Монгол Базальт" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.23 хувиар буурч 16004.40 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,450,672,763,125.86 төгрөг болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top