КОВИД-19 | Латин Америкт халдварын тоо хоёр сая давлаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22


Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Латин Америкт халдварын нийт тоо хоёр саяыг давжээ.

Цаг уурын онцлог, хооллох зуршил, амьдралын хэв маяг зэрэг нь Латин Америкыг халдварын голомт болгож байгаа шалтгаан нөхцөл гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Латин Америкыг халдварын идэвхтэй голомт гэж үзэж буй бөгөөд ойрын хугацаанд халдварын эрч сулрахгүй гэдгийг анхааруулж байгаа юм.


Латин Америкт халдвар өндөртэй 10 улс:
 

  1. Бразил: 1.083 сая
     
  2. Перу: 251.3 мянга
     
  3. Чили: 242.3 мянга
     
  4. Мексик: 180.5 мянга
     
  5. Колумб: 68.8 мянга
     
  6. Эквадор: 50.6 мянга
     
  7. Аргентин: 42.7 мянга
     
  8. Бүгд найрамдах Доминикан: 26.6 мянга
     
  9. Панам: 26 мянга
     
  10. Боливи: 24.3 мянга

Эх сурвалж: CNN 

Top