Дэлхийн дайнд оролцсон монгол иргэдийн дурсгалын хөшөө босгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Өнөөдөр зургаадугаар сарын 22-ны өдрийн өглөөний 09.00 цагаас (Москвагийн 04.00 цаг) Аугаа их Эх орны дайн эхэлсэн цаг мөчид Улаанбаатар дахь ОШУСТ-ийн гаднах талбайд ОХУ даяар тэмдэглэн өнгөрүүлдэг "Нэхэн дурсах, харуусан эмгэнэх өдөр" -т зориулсан “Зүрхэнд үүрд ” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
 


Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Азизов И.К., Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Чепурной С.В., Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Адилбаев Ж.Ж., Монголын найрамдлуудын эвлэлийн Ерөнхийлөгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, ЗХУ-ын баатар, Монгол Улсын баатар, сансарын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монголд оршин сууж буй эх орон нэгтнүүдийн байгууллагуудын зөвлөлийн тэргүүн Т.В.Шорваева болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд Монголоос дайнд мордсон оросын эх орон нэгтнүүд, монгол иргэдийн гэгээн дурсгалд зориулсан Дурсгалын хөшөөний шав тавих ёслол мөн болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dongoj odoo(120.230.113.120) 2020 оны 06 сарын 23

Kkk eniigee 60 jiliin omno hiij baih ni yagaav? Orosuud buur neg mongoliig bogson dooroo togtooh gd sedvee oldoggue hoorhiis. Erguu ivanuud, udahgui naad amid burhan uheents putin chin chad hiih baih. Ta nar yaj tenegtej taltsaj solioroh bol? Omnoos chin sanaa zovj bn.

0  |  0
Su ah(202.179.27.206) 2020 оны 06 сарын 23

Монгол хүн яг дайны талбарт баруун фронт дээр тулалдсан юм уу үгүй бхаа. Түүхийн эх сурвалжаас үзэхэд тийм юм болоогүй харин мрнголд байсан Орос үндэстнүүд дайнд татагдан оролцсон юм билээ. Батүүлээс улсын баатар цолыг хураан авч шоронд үлдсэн амьдралы нь дуусгах хэрэгтэй. Бас ч гэж амьдрах эрхтэй хүн.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 06 сарын 22

yamar goe medee ve, mongolchuud bid bas ter muuhai daind oorsdiin huvi nemree oruulsaniig ynelj bahdah estoi shyydee, delhiin dain odoo baruuniihan uguisgeh sanaatai ih um hiij baigaa shyy

0  |  0
O(64.119.20.192) 2020 оны 06 сарын 22

Zailaach

0  |  1
Top