Энэтхэгт солиртой төстэй сансрын биет унажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Энэтхэгийн Ражастан мужийн Санчоре хотод солиртой төстэй сансрын биет унажээ. Энэ үед хоёр км зайд хүчтэй дэлбэрэх мэт чимээ сонсогдсон гэж болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүс ярьжээ. Сансрын биет унасан газар 0.5 метрийн гүн тогоо үүсжээ. Саарал өнгөтэй, гялтгар гадаргуутай энэ биет ойролцоогоор 2.8 кг жинтэй, хагас дугуй хэлбэртэй аж.

Сансрын биет буусан газар мэргэжилтнүүд ирэхэд эл зүйл халуун хэвээр байсан бөгөөд хэдэн цагийн дараа хөрсөн гэнэ. Сансрын биетийг Дели рүү шинжлүүлэхээр илгээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top