Ялалтын парадыг дамжуулахгүй болсонд ОХУ-ын ЭСЯ хилэгнэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Энэ сарын 24-нд Москва хотын Улаан талбайд болох Ялалтын баярын 75 жилийн ойд зориулсан сүрт жагсаал болно. Манай зэвсэгт хүчний дайчид хоёр дахь жилдээ оролцохоор бэлтгэлээ хийж байгаа билээ. Харин тус парадыг Монгол даяар шууд дамжуулан үзүүлэхгүй болсныг ОХУ-ын ЭСЯ-ы ажиглагчид ихээхэн шүүмжилжээ.

Ингээд тус яамны олон нийтийн сүлжээнд гарсан нийтлэлийг хүргэе.

“В огороде бузина, а в Киеве дядька” буюу МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийн шийдвэрт гайхшран тэмдэглэх нь

Орос хэлийг сайн ойлгодог хүн бүхэнд ойлгомжтой энэхүү хэллэг нь өчигдөр дараалан цацагдсан хоёр мэдээний дараа Орос, Монгол бидний хэдэн найз нарын ихэнхийн толгойд нэгэн зэрэг орж ирсэн билээ.

Эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн улмаас Москва дахь Ялалтын цэргийн парадад өөрийн биеэр оролцохоос татгалзсан ч монгол цэргийн албан хаагчид Улаан талбайгаар ёслолын маршаар алхална гэдгийг нотлохоор Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьсан тухай мэдээ байв. Энэ нь тун ойлгомжтой шийдвэр юм. Сонгууль мэт аливаа улс орны хувьд амин чухал цаг мөчид төрийн тэргүүн нь нийслэл хотдоо үлдэхгүй бол болохгүй. Нөгөө талаас Москва дахь Ялалтын парадад монгол цэргүүд оролцож буй нь найрсаг хөрш хоёр орны хувь заяаг тодорхойлох Ялалтын түүхэн ач холбогдлыг, мөн хамтын Ялалтад монголчуудын оруулсан асар их хувь нэмрийг Оросын болон Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч байгааг билэгшээх явдал билээ.

Харин удаахь мэдээ нь бидний хэдэн найз нарт яг эсрэг сэтгэгдлийг төрүүлэв. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн Захирлуудын зөвлөл нь 6 дугаар сарын 24-ний өдөр Москва хотын Улаан талбайгаар алхан өнгөрөх Ялалтын парадыг үнэ төлбөргүйгээр шууд дамжуулах эрхийг авахаар хөөцөлдөж байгаад, тэгээд, мэдээжийн хэрэг, тэр эрхээ авч чадсаныхаа дараа Ялалтын парадыг шууд дамжуулах төлөвлөгөөнөөсөө татгалзав. Яагаад ч юм тэд ийнхүү шууд дамжуулалт нь Монголын сонгогчдын саналд нөлөөлж болзошгүй хэмээн үзжээ. Ийм сонин шалтгаар шууд дамжуулалтаас татгалзсан нь биднийг мөрөө хавчихад л хүргэсэн.

Монголын олон нийтийн дунд Орос Улс ийм их нөлөөтэй байдаг хэмээн үзэж буйгаа тус телевизийн Захирлуудын зөвлөл шууд бусаар илэрхийлж байгаа нь бидний хувьд туйлын таатай байгаа ч тус шийдвэрийн шалтгааныг өнгөц шинжье гэсэн ч оновчтой мэт санагдахгүй байна. Та төсөөлөөд үз дээ! Үдээс хойш 15-16 цагийн хооронд дамжуулах Ялалтын парадыг үзчихээд, монгол цэргүүд Улаан талбайгаар хэрхэн алхаж байгааг шагшан магтчихаад, хэний төлөө саналаа өгөхөө тодорхой шийдээгүй, эсвэл эргэлзсээр байгаа иргэд саналаа өгөхөөр гэрээсээ гарлаа. Тэгээд тэд хэний төлөө саналаа өгнө гэж? Ийнхүү эргэцүүлэхээр Зөвлөл нь лав сонгууль бодож ийнхүү шийдвэр гаргаагүй нь шууд ойлгомжтой болж байна.

Манай хамтын Ялалтад хувь нэмрээ оруулсан Монголын ард түмэн тэр үед МАН-ынхан, АН-ынхан, МАХН-ынхан хэмээн хуваагддаггүй байсан юм шүү. Тухайн үед Монголын ард түмнийг Монголын одоогийн бүх улс төрийн хүчин, нэн түрүүнд МАН-ын удам үндэс нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам удирдаж явсан. Бидний мэдэж байгаагаар орчин үеийн аливаа улс төрийн нам нь хамтын Ялалтыг «хувьчлах» гэсэн оролдлого хийж байгаагүй, өдгөө ч тийм хичээл зүтгэл гаргаагүй байна. 2014 онд Монгол Улсын Ардчилсан намаас «төрсөн» Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нацист Германыг болон түүний дагуулуудыг бут цохиход Зөвлөлтийн цэргийн холбоотнуудын нийт тусламжид БНМАУ-ын оруулсан хувь нэмрийг илтгэх архивын дэлгэрэнгүй мэдээллийг ил болгосон нь үүнийг нотлоно. Ноён Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байх хугацаанд Монголын ард түмэн Берлин хүрсэн монгол морьдод зориулсан «Ялалтад тэмүүлсэн морьд» хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээр байрлуулахаар Оросын ард түмэнд бэлэглэсэн. Мөн тэр үед монгол цэргүүд анх удаа Ялалтын 70 жилийн ойн цэргийн парадад оролцсон. Ц.Элбэгдорж ч, сонгуулийн биш 2019 онд Халх гол дээр байгуулсан манай хамтын Ялалтыг мөнхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан Х.Баттулга Ерөнхийлөгч ч Ялалтад оруулсан монгол түмний хувь нэмрийг өөрийн намын ач тус болгон хувьчлахыг хэзээ ч оролдож байгаагүй. Улс төрийн өөр хүчнээс гаралтай тэдний өмнөх Ерөнхийлөгчид ч гэсэн ийнхүү оролдлогыг хийж байгаагүй юм шүү. Төрийн түшмэлийн өргөн сэтгэлгээтэй Монгол Улсын бүх Ерөнхийлөгчдийн санаанд иймэрхүү сонин санаа бодол төрөө ч үгүй гэж бодож байна.

Парадыг шууд дамжуулснаар сонгогчдын саналд ноцтой нөлөөлж, МАН-д, АН-д, эсвэл МАХН-д давуу тал олгоно гэдэгт итгэхэд бэрх байна. Эсвэл хэргийн учир шалтгаан нь огт өөр зүйлд оршиж байна уу?! Дэлхий даяар Орос Улсыг өөрсдийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, оролцсон хэмээн буруутгах кампанит ажиллагааг өрнүүлж байгаа ба түүндээ МҮОНРТ-ийн Зөвлөлийг хүчээн татан оруулав уу, эсвэл Зөвлөл нь уг ажиллагаанд санаандгүй нэгдэв үү? Улаанбаатар дахь барууны орнуудын дипломат төлөөлөгчийн газруудаас томилогдсон сонгуулийн ажиглагчид нь төв рүүгээ болон ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газарт: «Сонголтоо эцэслэн тодорхойлоогүй сонгогчдын хэсэгт Оросын талаас хор хөнөөлтэйгээр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орны томоохон телевизийн компанийн Зөвлөл нь парламентын сонгуулийн үеэр Москва хотноо болсон цэргийн парадыг шууд дамжуулахаас татгалзсан» хэмээн мэдээлэх таатай завшааныг ашиглахгүй өнгөрч чадахгүй нь ойлгомжтой. Энэхүү тайлбар нь ганц сул талтай. Учир нь Ерөнхийлөгч В.В.Путин Ялалтын 75 жилийн ойд зориулсан парадыг 1945 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон анхны Ялалтын парадтай уялдуулан, үе дамжсан холбоосыг онцлохоор тус өдрийг сонгосон болохоос Монгол Улсад болох сонгуультай давхцуулъя гэж болоогүй л байх. Барууны манай түншүүд болон МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөл нь үүнийг сайн ойлгож, мэдэж байгаа учир Зөвлөлийн шийдвэрийг гадныхны хуйвалдаан, нууц явуулгааас үүдсэн хэмээн тайлбарлах оролдлого ч бүтэлгүйтэх юм байна.

Эцсийн эцэст бид Улаанбаатар хотод тогтоод буй хэт халуун цаг агаарын улмаас, мөн маш эрчимтэй ажилласнаас тус телевизийн удирдлагуудын тод хараа нь түр балартаж гэсэн дүгнэлтэд хүрлээ. Үүнээс болоод л ийм сонин шийдвэр гаргасан байх. Агаарын температур буурч, олон жилийн дундаж үзүүлэлтэд эргэж очиход МҮОНРТ-ийн найз нар маань эрүүл саруул оюун ухааны замдаа эргэн орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэе.

Тэртэй тэрэнгүй орчин үеийн технологи өндөр хөгжсөн өнөө үед Ялалтын парадыг үзэх сонирхолтой хэн бүхэн Оросын Нэгдүгээр сувгийн шууд дамжуулалтыг https://www.1tv.ru/ сайтаас болон Элчин сайдын яамны нийгмийн сүлжээнүүд дэх хуудаснуудад байрлуулсан эх сурвалжуудаас олоод харчихаж чадна. Дамжуулалт 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын цагаар 15:00 цагт (Москвагийн цагаар 10:00 цагт) эхэлнэ.

Оросын Элчин сайдын яамны ажиглагчид

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
halh(202.126.89.189) 2020 оны 06 сарын 24

vhsen gulugnvvdees aihuu hilegnejee ch geh shig anduurtsan aalznuud

0  |  0
xun(150.129.140.254) 2020 оны 06 сарын 24

ЗӨВ ШИЙДВЭР.

1  |  0
Зочин(43.228.131.114) 2020 оны 06 сарын 24

Энэ Азизов бол Монголын яг эсрэг хүн. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг эсэргүүцдэг хуучинсаг үзэлтэй оросын тагнуул. Дандаа буруу хов дээш нь хүргэдэг хүн. Наад зах Эгийн голын усан цахилгаан станцыг хоёр тийш ховлож хор хутгасаар зогсоолгож чадсан хүн. Оросууд манай улс болон өөрийн буриад, тува, халимагаа хүртэл хөгжүүлдэггүй. Оросын хил дээр Монголыг ”малын гоц халдвартай бүс” гээд замын хажууд анхааруулах тэмдэг тавьчихсан байх жишээний. Хил худалдааг хөгжүүлдэггүй. Маш өндөр санкци тавьчихсан. Худлаа нэг танк, онгоц өгч онгироодог. Тэр нь бөөн зардал.

1  |  0
Май(202.131.225.197) 2020 оны 06 сарын 24

Үзмээр байгаа нь ОРТ дээрээ тавиад л үзэхгүй юу. Тусгаар улсын телевиз хэзэээ, юу гаргахаа өөрсдөө мэднэ. Даварсан Иванууд.

1  |  0
Чухал өдөр(107.77.214.59) 2020 оны 06 сарын 24

Чинии төрсөн өдрөөр чи л зочдынхоо дунд гол хүн нь байх ёстой биздээ. Хамар хажуу айлын чинь хүн орж ирээд гол баатар нь болж болохгүйшт. Оросуудад баяр хүргэе. Гэвч Монголчуудын хувьд өндөр ач холбогдолтой, маш чухал анхаарлын төвд байх ёстой өдөр. Баяр хүргэе МҮОНРТ зөв шийдвэр гаргажээ.

1  |  0
Дурак Иван (66.181.176.65) 2020 оны 06 сарын 24

Хараал ид Оросуудыг эд нар түүхэндээ яаж гийгүүлж байсан юм. Тэр Сибирийн хоолойтоогойгоо там ругаа тониль. Наадахтай наадхангүй чинь бид хөгжчихнө. Уяаны нохойгоо болгоно гэж бодож байгаа бол хол очиж хуц. Дуракууд хэзээч.миний ах байгаагүй.

1  |  0
Эмгэн(103.212.117.144) 2020 оны 06 сарын 24

Дэлхийн сая сая хүний анхаарлын төвд байдаг эх орны дайны ялалтын баярыг ТВ-ээр үзүүлэх нь юу нь буруу гэж??? Харин сонгуулийн өдөртэй давхцаж байгаа ч аль алиныг боломжоороо дамжуулах нь зөв байх. Үүнд маргалдаад цаг бараад байх асуудал биш. Ер нь алив ажлыг шийдэж чадахгүй бол ажлаа өгсөн нь өлзийтэй дөө. Манайд олон ТВ байдаг мөртлөө аль нэг нь тэр өдрийн программыг дангаар нь хариуцаж гаргаж болдоггүй юм уу??? Бидний хувьд үдээс өмнө саналаа өгчихөөд үдээс хойш аль алиныг нь харах санаатай. Ялалтын баярын парад сайндаа л 2-3 цаг л үргэлжилдэг байх.

0  |  3
Su ah(202.179.27.206) 2020 оны 06 сарын 23

МАНАН фашистуудаас ч илүү их гайг монголд тарьсан юм. Тийм учраас ялагдлынхаа паоадыг дамжуулахыг хүсээгүй бололтой.\nМАНАН устаж алга болно тэднийг бүрмөсөн устгах болно. Ура

0  |  0
mnbvc(81.223.16.46) 2020 оны 06 сарын 24

orosuud mongoloos buzar savraa tat

1  |  1
зочин(202.9.46.119) 2020 оны 06 сарын 24

энэ ялалтын баяр монголын ч бас баяр гэдгийг телевизийн томилгооны хэдэн дарганцарууд мартсан юм уу эсвэл зориуд доромжлоод байна уу

0  |  2
хн(77.38.148.28) 2020 оны 06 сарын 22

Оросын Элчин сайдын яамны ажиглагчид гэсэн байна ш дээ,,

0  |  0
Х(98.7.80.146) 2020 оны 06 сарын 24

Монгол цэргүүд нь орос цэргийн хувцас өмсчихсөн Москвад алхаад тэрийг ньтөв ТВ нь орон даяар цацаад л. Тийм юм байхгүй Азизлв гуай. Зайлаарай. Сая саяар нь хэлмэгдүүлсэн өвгөдийнхөө цусаар босгосон тусгаар тогтнол шүү. Юу гаргах гаргахгүйгээ өөрсдөө шийдэх Монгол Улс битгий дотоод асуудалд бүдүүлгээр оролц.

1  |  0
Орос бацаанууд(98.7.80.146) 2020 оны 06 сарын 24

Монголын ТВээр юу гарах гарахгүйг Оросууд мэддэг болсон у. Хөөгөөд гарга энэ бүдүүлэг зөнөг толгойг. Яасан дээрэнгүй новш вэ

1  |  0
ЗОЧИН(103.229.122.56) 2020 оны 06 сарын 24

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ДУУДАЖ ТАЙЛБАР АВАХ ХЭРЭГТЭЙ !!! ДИПЛОМАТ ЁСОНД БАЙХГҮЙ БҮДҮҮЛЭГ ЁС ЗҮЙГҮЙ ДЭЭРЭНГҮЙ СУУГАА ОРНОО ҮЛ ХҮНДЭТГЭСЭН ТЭНЭГ АВИР ГАРГАСАН !!!

2  |  0
g(103.14.38.10) 2020 оны 06 сарын 24

Orosuud iim deerengui uzeltei shu de,tusgaar MONGOL ulsiig buriadtai anduuraad baina uu?

2  |  0
g(103.14.38.10) 2020 оны 06 сарын 24

Orosuud iim deerengui uzeltei shu de,tusgaar MONGOL ulsiig buriadtai anduuraad baina uu?

1  |  0
g(103.14.38.10) 2020 оны 06 сарын 22

Orosuud iim deerengui uzeltei shu de,tusgaar MONGOL ulsiig buriadtai anduuraad baina uu?

0  |  0
Hunnu(64.119.20.192) 2020 оны 06 сарын 24

Hutsdag ivanuud shuu, zail tsaashaa

1  |  0
Зочин(202.9.46.31) 2020 оны 06 сарын 24

Оросын парадыг монголын бух тв-р гаргаад тэрийг бух монголчууд узэх албагуй энэ оросын ард тумний баяр Монгол улс тусгаар тогтносон улс зурагтаар юу гаргах гаргахгуйгээ бид мэднэ

2  |  0
зочин(202.70.37.34) 2020 оны 06 сарын 24

Хэдий цаг үе сонгуультай таарч байгаа ч Агуу Эх орны ялалтын тэр гайхамшигтай, сэтгэл огшоосон сүрт жагсаалыг хүн бүхэн харахыг хүсдэг. Түүнийг харахдаа ямар их үнэ цэнээр уг ялалтыг авчирсан болохыг, тэр үед амь насаараа хамгаалж ирсэн ахмадуудаар, тэр үеийн эрэлхэг хөвгүүд, охид, бүх ард түмнээр нь үнэхээр их бахархдаг юм. Эх орноо болон бусад олон орныг чөлөөлсөн, хамгаалсан ялалт байсан шүү. Зүгээр л шууд дамжуулчихаач. Цэнхэр дэлгэцээр хүн бүхэн харахыг хүсч байгаа.

1  |  2
zochin(64.119.27.165) 2020 оны 06 сарын 24

Америк тэргүүтэй капиталистуудын нөлөө МҮОНРТ-ийн зөвлөлд орсон байнх.

0  |  2
Иргэн(150.129.143.221) 2020 оны 06 сарын 24

Засс одооны энэ тв ийн захирлууд ч гэж хөгийн юмнууд байдаг шдээ гэрлээ мэрлээ ч гэх шиг түрийний бөөснүүд

1  |  1
erguu ivanuud(116.21.69.92) 2020 оны 06 сарын 24

za hutsaa huts. oorsdoo ehleed hun shig amidarchih. Eldev teneg yuman deer dandaa hii yum bodoj eliirne. Tanai parad hend hamaatai yum? Tiim mundag yum bol yadaj als dornodoo hyataduudad hudaldahaa bolichihooch ain. Tiim mundag yum bol horongo oruulalntiinhaa hemjeegeer hujaa hunhuuzuudiig davaad orood ir. Oorsdoo 90 onoos nuur buruulchihaad odoo uhsendee gomorhood baigaa yum? Hogiin Putinii shinshigch nohod ta nar tsag tulahaar mongoliig heden zoosoor ch hamaagui hujaa nart hudaldahad belen suuj bga bizde? oorsdoo suuliin jiluuded hogiin zan gargaj baigaagaa ehleed neg sain harj oilgo.

1  |  0
Эрдэнэ(66.181.181.222) 2020 оны 06 сарын 24

өмхий хулмаснууд үхсэндээ хилгэнэдэг юм юу шаргах аа монголчууд өөрсдөө шииднэ

2  |  0
иргэн(202.21.115.126) 2020 оны 06 сарын 24

Тэртээ тэргүй сонгууль өгөхгүй хүмүүс юугаа яаж үзэх нь дурын хэрэг.Мэдээлэл технилоги хөгжсөн эрэн зуунд хэн нэгний гарыг хэн харах юм бэ?

2  |  0
Ххх(202.126.89.138) 2020 оны 06 сарын 22

За ер нь бол нацистууд болон коммунистууд хоёулаа сөнөх байсан юм.

2  |  0
Зочин(66.181.184.120) 2020 оны 06 сарын 24

АРД түмэндээ сайхан юм үзүүлэхгүй нэвтрүүлэхгүй МОНТ маш муу ажиллаж байна . Хөдөөнийхөн одоо дэлхийн 2 - р дайныг бараг мартсан даа . Эх оронч баатарлаг сэтгэлгээг сэргээж өгдөг юм даа .

3  |  3
2121212(66.181.170.73) 2020 оны 06 сарын 24

Зөв өө тэрийг дамжуулах шаардлага байхгүй. Угаасаа үзэх нэг нь нетээр ороод үзнэ.

3  |  0
цахар(103.99.103.99) 2020 оны 06 сарын 24

Тэр парадыг дамжуулахгүй бол Монгол сөнөх нь үү? Үзэх дуртай нь Оросын сувгаар үзнэ биз

4  |  0
Zochin(150.129.141.30) 2020 оны 06 сарын 22

Margaash ni damjuulna biz. Orosin helseneer yavsaar bh uu?

1  |  0
иргэн (103.212.116.221) 2020 оны 06 сарын 22

баярын парад дамжуулахад монголчуудын сонгуульд нөлөөлж харагдаач завхарсан юм ярих юмаа өөрсдөө харин улс төржөөд байгаа юм биш үү удирдах зөвлөлийн хэдэн бадайнууд болимоор юмаа

2  |  1
Zol(202.9.40.63) 2020 оны 06 сарын 22

Damjuulahgiui bol damjuulahgiui bna biz.surtein uzeh ni orosiin Tv-r shuud uzne shdee.

2  |  0
Top