Нефть баазынхан ажлын байраа өөрсдөө засварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 21

Тээвэр ложистикийн албаны Нефть баазын хэсгийн бүтээмж чанарын “Оргил” дугуйлангийнхан Засварын өрөөгөө өөрсдийн хүчээр засаж, тохижуулан саяхан ажилд орууллаа. 2007 онд ашиглалтад орсноос хойш огт “гар хүрээгүй” энэ заалны  шалыг бүрэн цутган  будаж, хана туургаа тэгшлэн замаскдаж, эмульсджээ. Мөн   сейф, шугам хоолой зэрэг эд зүйлсийг   өнгийг ч сэргээн буджээ. 

Дугуйлангийн  10 гаруй гишүүн 14 хоногт багтаан ажлын байраа ийнхүү тохижуулан үзэмжтэй болгосон байна. Тэд үндсэн ажлынхаа зэрэгцээ  бүтээмжийн үйл ажиллагааны 5С хэрэгжүүлэн  өрөө байраа  засварлаж,  тохитой орчинд урамтай ажиллаж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top