ВИДЕО: Ялалтын баярын ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн парад энэ сарын 24-нд болно. Энэ жилийн Ялалтын парад коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас хойшлогдсон билээ. Ялалтын баярын өдөр буюу тавдугаар сарын 9-нд Москвад зөвхөн агаарын жагсаал болсон юм. Гэхдээ жагсаал богино хугацаанд, цөөхөн онгоц, техниктэйгээр болж өнгөрсөн.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын 75 жилийн ойн парадыг зургаадугаар сарын 24-нд хийх шийдвэрийн талаар зарласны дараа Оросын нийслэл хотод жагсаалын бэлтгэл эхэлсэн юм. Оросын бүх хотод томоохон хэмжээнд жагсаал болох цэргийн гол техникүүд, алба хаагчдаас бүрдсэн сүрт жагсаал нийслэл Москва хотын Улаан талбайд болно.

Москва хотод хийж буй Ялалтын баярын жагсаалын бэлтгэлийн онлайн дамжуулалтыг хүргэж байна. Амны хаалттай цэргийнхэн болон цэргийн сүрлэг техник, шөнийн бэлтгэл зэргийг эндээс харж болно.

“Известия” сонины мэдээлснээр энэ сарын 8-нд Москва орчмын Алабинод Ялалтын баярын жагсаалын анхны бэлтгэл болжээ.

Жагсаалд коронавирусний эсрэг дархлаа тогтсон цэргүүд оролцох аж. Тэд Москвад ирэхийнхээ өмнө шинжилгээнд хамрагдсан бөгөөд тусгаарлагдсан байранд байрлаж, эм болон вирусний халдвараас хамгаалах хэрэгслүүдээр хангагдаж байгаа гэнэ.

Алабинод зургаан удаагийн бэлтгэл хийсэн болсон бол Улаан талбайд хоёр удаагийн шөнийн бэлтгэл болсон бөгөөд гол бэлтгэл өнөөдөр /2020.06.20/ болно.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр Москва хотод болох жагсаалд нийт 14 мянган хүн, 225 техник хэрэгсэл, 75 агаарын хөлөг оролцох юм байна. 19 орноос цэргийнхэн уригджээ.

Жагсаал есөн баатар хотод болон бусад 19 хотод болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.27.206) 2020 оны 06 сарын 21

Хүрэлсүх алиа салбалай зүйрлэвээс монголын Садам Хусейн.\nМАНАН г устгахад сонгогчид бэлтгэгдсэн байгаа.

0  |  0
Top