БНАСАУ Өмнөд Солонгосын эсрэг ухуулах хуудас бэлтгэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20

Хойд Солонгос Өмнөд Солонгост “ухуулгын дайн” зарлахад шаардлагатай хуудсуудыг бэлдэж эхэлжээ. Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр хуудсуудыг хэвлэж байгаа аж. БНАСАУ Сөүлийг ёс суртахууны энгийн зарчмыг ч алдсан гэжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын эсрэг хоригийг жилээр сунгасан билээ.

Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргаа энэ сарын 17-нд Хойд Солонгос БНСУ-ын Төрийн тэргүүнийг гутаан доромжилж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгахад чиглэсэн үйлдэл хийж байгааг тэвчихгүй гэж мэдэгдсэн юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ойд зориулсан  ёслолын арга хэмжээн дээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “ичгүүргүй заль мэх” гэж шүүмжилжээ.

БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч “Умардын Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх аливаа оролдлогод Өмнөд Солонгос хатуу хариу барина” гэж мэдэгджээ.

БНСУ-ын Зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, Хойд Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа аж. Өдөөн хатгалгад шуурхай хариу үзүүлнэ гэдгээ Өмнөд Солонгосын зүгээс мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top