Монгол Улсад $100 саяын зээл олгохоор шийдвэрлэжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 20


Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсад коронавирустэй тэмцэхэд зориулж 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.

БНХАУ-д төвтэй олон улсад санхүү, зээлийн үйлчилгээ үзүүлдэг уг банк сар гаруйн хугацаанд хэлэлцсэний эцэст ийнхүү зээл олгохоор шийдвэрлэлээ.

Энэхүү зээлээр нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, эмзэг бүлгийг хамгаалах, бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах зэрэг хөтөлбөрт зарцуулагдана гэж албан мэдээлэлд дурдсан байна.

Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк энэхүү зээлийг төр, хувийн хэвшлийг дэмжих 10 тэрбум ам.долларын багц сангаас гаргаж буй аж.

Эх сурвалж: Nasdaq

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хххх(202.126.89.27) 2020 оны 06 сарын 20

Одоо больёоо

0  |  0
зочин (202.55.188.39) 2020 оны 06 сарын 20

энэ мөнгөнөөсөө өгдөггүй юм байх даа түрүүнд ньь бас 99сая даллар ирээ биз дээ

0  |  0
Зочин(66.181.161.98) 2020 оны 06 сарын 20

Хүү хэд юм бол доо

0  |  0
Top