Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярилаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 06 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2020.06.19) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн  оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Парадад оролцох Монголын бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр Москва хотноо хүрэлцэн очсон, бэлтгэлээ хийж байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаад биечлэн оролцох боломжгүй байгаа юм.

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн очсон бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: President.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ghhg(49.0.147.33) 2020 оны 06 сарын 20

Hujaa nar j.erdenebatiig omoorch bh shiw emhamgalan hujaa bas hutsaj l bn

0  |  0
зочин(66.181.188.52) 2020 оны 06 сарын 20

Хятад дуудсан бол аль эрт ДАЛДГАНААД ХҮРСЭН ДЭЭ.

0  |  0
u(66.181.190.153) 2020 оны 06 сарын 20

Songuuli davhatsan shuudee

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 06 сарын 19

Orosgyi geer bid yax bol jinxene ochdog gazar

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 06 сарын 19

Orosgyi geer bid yax bol jinxene ochdog gazar

0  |  0
Зочин(202.179.21.230) 2020 оны 06 сарын 19

Энэ нөхөр Оросоор ярьдаг л юм байх даа. Путин бол Монгол хэл огт мэдэхгүй байх.

0  |  0
зочин(202.21.124.130) 2020 оны 06 сарын 19

Очдог газар байсан юм даа

0  |  0
бухын хүзүү(66.181.186.98) 2020 оны 06 сарын 19

Өө хөөрхий хүргэн нь очихгүй яаж байгаа юм бол доо.

0  |  0
Top