Их Британийн хамгийн алдартай муур нас баржээ

2020 оны 06 сарын 18

“Их Британийн хамгийн алдартай муур Боб нас барлаа” гэж The Mirror мэдээллээ.
 

Боб гудамжны хөгжимчин Жеймс Боуэнтой хамт Английн хотуудаар аялан тоглож, нэр алдрын оргилд хүрсэн юм.

2007 онд хар тамхины хамаарлаас гарах гэж хичээж байсан хөгжимчин Боуэн гудамжнаас нэгэн муур олж, тэжээжээ.

Авьяаслаг муур удалгүй эзэнтэйгээ цуг тоглолт хийдэг болж, эхлээд Их британид, дараа нь даян дэлхийд алдаршсан билээ.

“Миний амьдралын гэрэл гэгээ унтарлаа. Би муураа хэзээ ч мартахгүй” гэж Жеймс Боуэн сэтгүүлчдэд ярьжээ.

Боуэн муурныхаа тухай “Гудамжны муур Боб” гэсэн ном бичиж, дараа нь энэ номоор кино хүртэл хийсэн байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 06 сарын 19

Ee huurhii

0  |  0
huurhun(126.199.139.177) 2020 оны 06 сарын 18

yamar huurhun umbee

0  |  0
Top