Энэтхэг, Хятадын зэвсэгт мөргөлдөөн болж, олон цэрэг амь үрэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

Энэтхэг, Хятадын хилийн Ладак хяналтын бүсэд энэ сарын 15-аас 16-нд шилжих шөнө хоёр талын зэвсэгт мөргөлдөөн болжээ. Мөргөлдөөний улмаас Энэтхэгийн 20 цэргийн алба хаагч амь үрэгдсэн байна. Мөргөлдөөн гарсны дараа талууд цэргээ хойш татжээ.

“Энэтхэгийн арми газар нутгийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах болно” гэж Энэтхэгийн Зэвсэгт хүчнээс гаргасан мэдэгдэлд онцолсон байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яам Хятадын тал Галван хөндийд хяналтын шугамыг мөрдөх талаар хүрсэн зөвшилцлийг дангаараа өөрчлөхийг завдсаны улмаас зэвсэгт мөргөлдөөн гарсан гэж мэдэгджээ.

Зэвсэгт тулгаралтын үеэр Хятадын талаас нийт 43 алба хаагч амь үрэгдэж, хүнд шархадсан байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизян эсэргүүцэл илэрхийлээд, Энэтхэгийн цэргүүд хоёр талын тохиролцоог зөрчин, хил давж, Хятадын цэргүүд рүү халдан зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн гэж мэдэгджээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 5-6-нд Дангонг Цо нуурын бүсэд зэвсэгт мөргөлдөөн гарсны дараа мөн сарын сүүлээр Энэтхэг, Хятад улсын хилийг орлодог хяналтын Ладак бүсэд талууд цэргээ татсан. Энэтхэгийн хэвлэлүүд Хятад улс Галван голын эрэгт хэд хэдэн майхан босгож, барилгын ажил эхлүүлсэнтэй холбогдуулан талууд хүчээ зузаатгаж эхэлсэн гэж мэдээлж байсан билээ.

БНХАУ, Энэтхэг улсын хооронд олон жилийн турш газар нутгийн маргаан үргэлжилж байна. Маргааны гол бай нь Кашмирын хойд хэсэг дэх уулархаг бүс болон Аруначал Прадеш мужийн зүүн хойд хэсэг дэх 60 мянган кв. км газар юм. Хилийн хяналтын бүс Ладакаар дайрдаг.

1962 оны намар газар нутгийн маргаан хилийн дайн болж хувирсан түүхтэй. 1993 болон 1996 онуудад тус хоёр улс маргаантай бүс нутагт энх тайвныг тогтоох хэлэлцээр байгуулж байжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.24.244) 2020 оны 06 сарын 20

Зэвсэгт мөргөлдөөнд биш. Гардан тулаан юм бишүү.

2  |  0
haha zevsegt gej sha(66.181.186.74) 2020 оны 06 сарын 20

zindaagiihan gj vnen hudal medeelel bichdg garuud yumaa.

1  |  0
Жээнэ(66.181.161.19) 2020 оны 06 сарын 20

Энэтхэг ч яг байлдвал хятад ихээр хохирноо.

1  |  3
Harsh(116.86.252.9) 2020 оны 06 сарын 20

Hehehe. Huch tentsuu 2 uzehnee. 1 terbum VS 1 terbum. Ene 2 neleen uzchihvel delhiin hun amiim daatsad ovoo zai garna daa.

10  |  5
Top