Улиасны унгирлаар КОРОНАВИРУС халдварлах уу!

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 06 сарын 17

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Академич Ч.Доржсүрэн Улиасны унгирлаар коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх тухай зөвлөмж гаргаж, мэргэжлийн байгууллагад хүргүүлээд байна. 
 

УЛИАСНЫ УНГИРЛААР КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ТАРХАХААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
 

Улиас мод нь хавар 5 сарын дунд үед цэцэглэж эхлэх ба эм улиасны үр нь унгирал хэмээх бүтэн биеэ тойрсон хөвөн нисгүүртэй, үр нь 6-р сарын сүүл, 7-р сарын эхээр боловсорч унгирал нь 10-20 хоног хийсэж аллерги буюу хүний харшил өвчин үүсгэдэг. Улиасны  унгирал нь гадаргуудаа олон янзын уураг хадгалсан байдаг тул коронавирус удаан хадгалагдаж өвчин тархах шууд нөхцөл бүрдүүлж болно. Улиасны унгирал нь коронавирусээр халдварлаагүй байсан ч гэсэн хүний хамрын салстыг цочроож, найтаахад хүргэдэг тул өвчтэй хүмүүсээс бусад хүмүүст коронавирус тархах магадлалыг нэмэгдүүлнэ.

Иймд коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс дараах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Үүнд:

1.    ХӨСҮТ, хүмүүсийг хорио цээрэнд байлгаж байгаа байр сууцны ойролцоо болон хотын хөдөлгөөн ихтэй гудамж, талбайд ургаж буй улиас модны цэцгийн бундуу, унгирлаас дээж авч коронавирус байгаа эсэхийг лабораторит шинжлэн тодорхойлох.  

2.    Коронавирус илэрсэн газрын эм улиасны цэцэг, бундуутай мөчрийг тайрч устгах.

3.    Хүүхдийн тоглоомын талбай, төв зам дагуу газрууд, коронавирус илрэх магадлалтай юм уу илрэх эрсдэлтэй газарт улиасны үрлэж буй 1-2 настай залуу мөчрийг хэлбэржүүлж тайрах, эсвэл цэцгийн бундуу задарч байгаа үед унгирал хийсэхээс өмнө даралттай усаар шүршиж унгирлыг унагаж цэвэрлэх.

4.    Салхитай, нартай өдөр, улиасны унгирал хийсэх үед ард иргэд амны хаалт, нүдний шил зүүх, малгай, бээлий өмсөх,  гутлын улаа ариутгах, гудамж талбайд сэлгүүцэж, зугаалахгүй байх.

5.    Улиасны унгирал тархах үед цонх, салхивчинд шумуул, дэлэнчээс хамгаалах нарийн нэхээст тор татаж, байнга чийглэж байх.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah (202.179.25.156) 2020 оны 06 сарын 17

Халдана ш дээ асуух юун.

0  |  0
zochin(64.119.22.188) 2020 оны 06 сарын 16

naad uliasnuudaa bugdii ni ustgaad orond ni gatsuur tarij boldoggui yumuu esvel uur busad nogoon modnuud

0  |  0
Top