Lee Ki Hong Холливудаас Солонгост шилжинэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Солонгос гаралтай Холливудын жүжигчин Ли Ки Хон “The Maze Runner” киногоороо дэлхийд танигдсан жүжигчин. Ли саяхан Өмнөд Солонгосын “Saram Entertainment” агентлагтай гэрээ байгуулсан байна.

“Saram Entertainment” агентлагаас “Lee Ki Hong бол Холливудын өсөх ирээдүйтэй жүжигчдийн нэг. Тэрбээр маш олон кинонд дүр бүтээсэн. Ур чадвар нь ч сайжирсан. Харин одоо бид түүнийг Азийн зах зээлд амжилт олоход нь тусалж, хамтран ажиллахаар боллоо” гэж албан ёсоор мэдэгджээ.

Ли Ки Хон 2017 онд Өмнөд Солонгосын “Мэр” кинонд тоглож, “Master in the House” шоунд оролцож байсан. Харин энэ удаад уран бүтээлээ уугуул нутаг Өмнөд Солонгост  шилжүүлж байна.

Хон 1986 онд Сөүлд төрсөн. Зургаан настайд нь гэрийнхэн нь Шинэ Зеландад суурьшсан. Харин найман нас хүрэхэд нь АНу-ын Лос-Анжелес хотод нүүжээ. 2015 онд солонгос жүжигчин Ха Ён Чхветэй гэрлэсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top