Хүүхдийн паркт гарсан галыг НУРМАНД ОРУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр /2020.06.16/ гал гарлаа.

Галын тухай дуудлага онцгой байдлын алба болон цагдаагийн байгууллагад 11.15 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж, галыг нурманд оруулаад байна. Гал Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойд хэсэг буюу Хүүхдийн ордны чанх урд байх ногоон байгууламжаас эхэлсэн гэх мэдээллийг албаныхан өглөө.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арьсы нь өвч(182.160.36.57) 2020 оны 06 сарын 16

Гал тавьсан хулгайчийг олж юу яагаач ээ..

0  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 06 сарын 16

Нурам үлдээж байгаа бол салхи гарахад аюул дэгдэж мэдэх л юм.

0  |  0
ф(43.228.131.45) 2020 оны 06 сарын 16

шатааж байгаа л юм барих нь дээ\n

0  |  0
мт(66.181.169.6) 2020 оны 06 сарын 16

Нурам гэж гал нь багасч байгаа цогтойгоо галыг хэлдэг дээ.... Ой хээрийн түймрийг унтраахдаа ЦУРАМ тавих гэсэн нэг аргаар гал унтраадаг. Цэрам гэж галд шатаад үлдсэн шатаж харласан газрыг хэлдэг. Түймрийн салхин доор бага хэмжээний зурвас гал тавьж цурам үүсгээд тэрүүгээрээ үндсэн их хэмжээтэй түймрээ тулгаж унтраадаг арга ш дээ...

0  |  0
Top