2021 оны Оскарын шагналыг хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Кино урлагийн тэргүүн дээд шагнал болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг АНУ-ын Кино академиас цар тахалтай холбоотойгоор хойшлуулсан байна.

Ирэх жилийн ёслол 2021 оны хоёрдугаар сарын 28-нд явагдах ёстой байсан боловч зохион байгуулагчид 2021 оны дөрөвдүгээр сарын 25 болгож хоёр сараар хойшлуулсан байна. Учир нь дэлхийн нийтийг хамарсан цар тахлын аюул хэзээ намжих нь тодорхой бус хэвээр байгаа.

Кино академиас “100 гаруй жил кино урлаг түүхэн хүнд хэцүү үед ч хүн төрөлхтөнд сэтгэлийн дэмжлэг өгч, уярааж, баярлуулж ирсэн билээ. Энэ жил ч кино бидэнтэй хамт байгаа. Оскарын ёслолын хугацааг өөрчилсөн нь найруулагчдад уран бүтээлээ дуусгах, олон нийтэд танилцуулах боломж олгоно гэж найдаж байна” гэж мэдэгдлээ.

Шагналд нэр дэвшигчдийг 2021 оны хоёрдугаар сарын 28 хүртэл сонгож, гуравдугаар сарын 15-нд зарлах юм.

Оскарын ёслолоос хоёр долоо хоногийн өмнө болдог уламжлалт BAFTA наадам ч мөн хойшилж, 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нд явагдах болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top