Сэтгэц, зан үйлийн эмгэгийг эмчлэх эмийн борлуулалт 250 сая төгрөгөөр ӨСЖЭЭ

2020 оны 06 сарын 15

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт  оны эхний таван сард 15.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 тэрбум төгрөг буюу 19.2 хувиар буурчээ.

Харин энэ оны тавдугаар сард эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 3.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 54.8 сая төгрөг буюу 1.8 хувиар өссөн байна.

Зүрх судасны эмийн борлуулалт оны эхний таван сард 7.2 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 47.6 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд оны эхний таван сард эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг хамгийн их борлуулалттай таван эмийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

 

  • Зүрх судасны эмийн борлуулалт 843.9 сая төгрөг (10.5%)

 

  • Халдварын эсрэг бэлдмэлийн эм 2.2 тэрбум (39.2%) төгрөг

 

  • Ходоод гэдэсний замын өвчнийг эмчлэх эм 348.8 (19.7%) сая төгрөг

 

  • Даавар, дааврын үйлдэлт бусад бэлдмэл ба жирэмслэхээс сэргийлэх бэлдмэл 19.3 (2.7%) сая төгрөгөөр буурчээ.

 

  • Харин сэтгэцийн болон зан үйлийн эмгэгийг эмчлэх эм 250  сая төгрөг буюу 21.2 хувиар нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top