КОВИД-19: БНХАУ-ын бүх хүнсний захад шалгалт хийх үүрэг өглөө

2020 оны 06 сарын 15

Хятадын нийслэл Бээжин хотод COVID-19 халдварын 36 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өвчнийг даван туулсан гэж байсан тус орны хувьд түгшүүр боллоо. Энэ 36 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирээгүй, дотооддоо шинээр голомтлон гарсан байлаа. Бүх халдвар Бээжингийн “Синьфади” хүнсний бөөний захтай холбоотой байв.

Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, Дасин дүүргийн зургаан хүнсний захын дэд бүтцэд шалгалт хийж, 50 ажилтнаас шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарчээ.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань Бээжин хотод дахин халдварын голомт дахин үүсгэхгүйн тулд хатуу арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгалаа.

Сунь Чуньлань “Маш олон хүн үйлчлүүлдэг хүнсний захад халдвар олноор гарсан нь маш их эрсдэл дагуулж байна. "Синьфади" зах болон ойр орчмын дүүргүүдэд шалгалт хийж, халдварын голомтыг хурдан илрүүлэх шаардлагатай. Коронавирусийг хурдан илрүүлдэг төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх, халдва авсан хүмүүстэй хавьтсан иргэдийг хурдан шуурхай илрүүлэн, тусгаарлалтад авах хэрэгтэй. Улсын бүх хүнсний зах, хоолны газруудад ариутгал хийх болно. Дахин дотооддоо голомт үүсгэж болохгүй” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top