Өнөөдөр 76 нас хүрсэн Трампын алдарт эшлэлүүд

2022 оны 06 сарын 14

Америкийн Ерөнхийлөгч, тэрбумтан Доналд Трамп дэлхийн II дууссанаас нэг жилийн дараа Нью-Йорк хотын том бизнес эрхлэгч Фред Трампын гэрт төржээ. Цагаан Ордонд ирэхээсээ өмнө Трамп кино, нэвтрүүлэг шоуны чадмаг продюсер байсан бөгөөд улс төрийг ч эцэс төгсгөлгүй шоу болгон хувиргаж чадсан юм.

Доналд Трамп ярьж байна.

Амралт хэзээ ч битгий авч бай. Яагаад амрах гэж? Хэрэв ажлаасаа таашаал авч чадахгүй байгаа бол та буруу газарт байна гэсэн үг. Би гольф тоглож байхдаа ч бизнес хийж байдаг.

Хэт шахуу ажлын төлөвлөгөө хүний сэтгэн бодох, бүтээх чадварыг алга болгодог.

Би азгүй амьтдад дургүй.

Хамгийн том амжилт урсгал сөрөн сэлж байхад ирдэг.

Хийсэн юманд нь тааруулан цайны мөнгө өгч чадахгүй байх нь азгүй амьтны гол шинж.

Хамгийн их хараалгаж загнуулсан улстөрч бол би.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бусад эрхмээс ялгаатай нь би илүү шударга, миний бүсгүйчүүд илүү үзэсгэлэнтэй.

Миний сайн талын нэг нь би баян.

Миний хувьд мөнгө бол амжилтыг хэмжих арга төдий зүйл.

Миний бизнес урлаг гэсэн үг. Хэн нэг нь шүлэг зохиож, нөгөөх нь уран зураг зурдаг бол би том сайхан гэрээ байгуулдаг.

Зарим үед хийгээгүй хөрөнгө оруулалт чинь таны хамгийн сайн хөрөнгө оруулалт байх үе бий.

Хүмүүс намайг мөрийтэй тоглогч шиг гэж ярьдаг. Үнэндээ би мөрийтэй тоглож үзээгүй. Мөрийтэй тоглогч гэдэг тоглоомын автомат тойроод явж байдаг этгээдийг хэлдэг. Харин би энэ автоматынх нь эзэн байхыг илүү хүснэ.

Та нар манай хилийг хар. Швейцар бяслаг шиг нэл цоорхой, хүссэн бүхэн нь орж, гарч байна.

Намайг Хятадад дургүй гэж яагаад бодоо вэ? Би нэг хятадад 15 сая доллароор байшин зарж байсан. Үүнийхээ дараа би түүний эх оронд дургүй байна гэж үү?

Хийж байгаа ажилдаа биш хийхийг хүсэж байгаа ажилдаа тохируулж хувцасла.

Алдарт гарч, амжилт олох олон арга бий. Гэхдээ хамгийн үнэн арга нь хэрэгтэй таарсан гэрбүлдээ төрөх юм.

Сайхан санаа олчхоод хэрэгжүүлэхгүй орхих нь гэмт хэрэг мөн.

Миний лоозон: шилдэг мэргэжилтнүүдийг л хөлсөл, гэхдээ тэдэнд хэзээ ч битгий итгэ.

Хэрэв таны дарга харгис амьтан бол түүнийг халж хаячхаад өөр ажил ол.

Тэрбумтнуудын хувьд ажил, таашаал гэдэг нэг зүйл.

Цөвүүн цагт гайхамшигтай боломж гарч ирэх нь элбэг.

Нэг удаа танаас урвасан хүн хүнд хэцүү үед дахин урвах нь тодорхой гэдгийг санаж яв.

Миний бүх амьдрал ялалт. Би бараг ялагддаггүй. Ер нь ялагдаж байгаагүй гэхэд болно.

Би олон нийтийн сүлжээний талаар бүхнийг мэднэ. Намайг “Твиттерийн Эрнест Хэмингуэй” гэж нэрлэж байсан удаатай.

Улстөрчид бүгд новш гэдэгт итгэдэг ертөнцөд бид амьдарч байна.

Би гар барих дуртай. Гар барих дургүй хүн улстөрч болж чадахгүй.

Хэрэв хүн алдаа гаргаснаа ойлгоод уучлалт гуйвал уучилж өршөө, гэхдээ дахиж хэзээ ч түүнд бүү итгэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 17

2asudaliig delhiid il tod bologson hvn.1dehi ni hvn gegej amitan aris ungunii yalgaatai baidagiig il tod oilgyylsan.2 dahi ni Hoid Solongos basal uls delhiin jiriin l neg uls gedegiig yarij heleltsej boldog 2 Uls Amerk Oros 2 salgsan gedegiig batalsan.Delhiid shudarga orchin togtooh gej ih hicheesen.Hyadatiin ediin zasagiin nuuts noiiorholiig ilchilsen .Uursudiihuu noiorholiig bas ilcjhisen hvn dee.Dahi songuulid ner devshevel TARAMP ILT YALNA.UADAJ DELHIID DAINGVI ULSUGLUNGVI BNA DAA.

1  |  0
Z(202.9.46.138) 2022 оны 06 сарын 17

Ухаантай

1  |  0
Top