ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхний боломж дээшилнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15

Хонь

Чухал асуудлуудыг шийднэ. Томоохон худалдан авалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой таатай зүйл хийнэ. Амралт аваагүй удсан бол аль болох хурдан авахыг зөвлөж байна. Үдээс хойш ядарна. Та амарч, зарим өөрчлөлт хийх хэрэгтэй.

Үхэр

Амьдралын боломж дээшилнэ. Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвхгүй байж болохгүй. Бүтээлч үйл ажиллагаанд оролц. Хардалтаас болж харилцаагаа бүү булингартуул. Хайртай хүмүүсийнхээ дуртай зүйлийг бүү үгүйсгэ. Мэдрэлийн ядаргаанд орохоос сэргийл.

Ихэр

Аливаа үйл ажиллагаанд анхаарал илүүдэхгүй. Бүх зүйл амжилттай болно гэж хүлээвэл урам хугарч мэднэ. Хүмүүсийг хуурч мэхлэхгүй байхыг хичээгээрэй. Өнөөдөр та амьдралдаа хэрхэн сэтгэл хангалуун байх талаар судал. Нигүүлсэл, өршөөлд ч суралц.

Мэлхий

Хүчин чармайлт гаргасан бүхэн үр дүнгээ өгдөг. Ойр дотнын хүмүүс таны бодлыг хуваалцана. Үйл ажиллагаанд тань хэн нэгэн хүндрэл учруулах магадлалтай. Гэхдээ та чадвараа зөв ашиглах ёстой. Эмэгтэйчүүдэд хэн нэгэн бодол санаагаа хэлнэ, эсвэл сонирхолтой санал тавина.

Арслан

Сэтгэл догдлуулсан өдөр. Аялал эсвэл амралттай холбоотой шинэ төлөвлөгөө биелэх боломжтой. Хамаатан садан болон хүндрэлтэй нөхцөл байдалд орсон хүмүүст тусал. Магадгүй та сонирхол татахуйц бизнест оролцоно. Биеийн хүч чадал их шаардагдах болно.

Охин

Оддын байршил нь танд чухал ач холбогдолтой. Үр дүнд хүрэхийн тулд ажилдаа өөрийгөө бүрэн зориул. Зорилтот үйл ажиллагаа нь удаан хүлээгдэж буй мэдээ сонсох, эсвэл хамтрагчтайгаа уулзах боломжтой болгоно. Аливааг өөдрөгөөр төсөөл. Бодол биелдэг.

Жинлүүр

Явган явахад сайн. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахад таатай. Шаардлагагүй харилцааг дуусга. Хууралт, ноцтой өдөөн хатгалга, урвалтаас хол бай. Авч буй хүнсний чанартаа анхаар. Санамсаргүйгээр хордлого авч, бие сульдах зэрэг хүндрэл гарах магадлалтай байна.

Хилэнц

Эрч хүчтэй өдөр. Чухал зүйлүүдийг анхааралтай хий. Шинэ төслүүдийг хийхгүйгээр хуучин үйл ажиллагаанаасаа ашиг олох боломжтой. Магадгүй найз нөхөд, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хэрэлдсэн бол эвлэр. Хуучин найзууд ил гарч ирнэ.

Нум

Шинэ төлөвлөгөө гарга. Итгэл найдвар байхад бүх зүйл биелнэ. Таныг шинэ бизнес хүлээж байж магадгүй. Аливааг өргөнөөр хар. Шийдэмгий довтолгоо хийж болно. Өөрийгөө хамгаалахын тулд бүх энергиэ зарцуулна.

Матар

Бүх үйл ажиллагаа сайн байна. Оддын таатай байршил нь олон үр дүнг авчрах болно. Тааламжтай худалдан авалт, томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Хайр дурлалдаа сэтгэл хангалуун байна.

Хумх

Эрч хүчтэй өдөр. Ажил хэргээ эртнээс зохицуулахыг зөвлөж байна. Ховор зүйлүүдийг сонирхоно. Та ихийг хийж чадна. Шинэ зүйлд татагдаж ч магадгүй. Таны хичээл зүтгэл, сэтгэл татам байдал нь бизнесийн харилцаа холбоо тогтооход тусална.

Загас

Гэнэтийн өөрчлөлтөөс бүү ай. Ирээдүйн төлөвлөгөө нь томоохон өөрчлөлтүүдийг авчрах боломжтой. Хуучны танилтайгаа уулзах нь хувь тавиланд гэнэтийн өөрчлөлт авчирна. Үдээс хойш эрүүл мэнддээ анхаар. Өөрийн хүч чадал дээр тулгуурлаж ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top