Хятадад 13 мянган жилийн настай баримал олджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Европ, Израил, Хятадын археологичид Хятадын Хэнань мужид 13.5 мянган жилийн настай шувууны баримал олжээ. Энэ ховор олдвор нь Зүүн Азийн гурван хэмжээст урлагийн хамгийн эртний бүтээл болж байна. Түүнчлэн, урлаг судлалын хувьд энэ олдвор Хятадын урлаг дахь шувууны дүрслэл бий болсон он цагийг 8.5 мянган жилээр урагшлуулж байна. Эл баримал Баруун Европ болон Сибирьт олдсон ижил төрлийн баримлуудаас хэв загвар, техникээр ялгаатай бөгөөд Палеолитийн үе, орчин үеийн Хятадын баримлыг холбосон “алдагдсан холбоос” байх боломжтой гэж судлаачид үзэж байна.

Саяхныг хүртэл антропологич, археологичид хадны сүг зураг зэрэг Чулуун зэвсгийн үеийн дүрслэх урлагийг Европ тивд амьдарч байсан эртний хүмүүстэй холбон тайлбарладаг байсан. Хэдэн жилийн өмнө эрдэмтэд неандертальчууд мөн зурж чаддаг байсныг тогтоосноос гадна хомосапиенсуудын хамгийн эртний зураг Европт бус харин Зүүн өмнөд Азид байдаг болохыг илрүүлжээ. Тухайлбал, нэг жилийн өмнө Индонез, Австралийн археологичид Сулавеси арал дээр 44 мянган жилийн настай хадны сүг зураг бүхий агуйг нээсэн билээ. Эдгээр нь өнгөрсөн зуунд Германы нутаг дэвсгэрт олдсон алдарт 40 мянган жилийн настай хүн арслангийн баримлаас ч эртнийх болох нь тогтоогдсон юм.

Хэнань мужид байрлах эртний хүмүүсийн сууринд 15 жилийн өмнөөс малтлага хийж эхэлжээ. Археологичдын үзэж буйгаар, энэ газарт сүүлийн 120 мянган жилийн туршид хүмүүс суурьшдаг байжээ. Энэхүү ховор олдвор хийц, хэлбэрээр хаш болон бусад үнэт чулуугаар хийсэн эртний Хятадын шувуун баримлуудтай маш төстэй бөгөөд Хятадын баримлын урлагийн өнө эртний түүхийг гэрчилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (98.206.15.23) 2020 оны 06 сарын 12

Hijaagiin gar holnuud hujaagaa surtaldahaa boli. Uvur mongol, tuvd, uigur shinjaanaas olson oldvoruudiig hyatadiin umnud mujaas oldson bolgoj ,hyatad bol delhiin anhdagch undesten, tiimees oir orchimiin buh gazar nutag hujaagiinh gedeg surtal hiideg tuuniig n hujaagiin hulsnii bicheech nar shuurch surtaldaj bna.Deer n tsagaan herem mongoliin nutgaar damjsan gedeg medeelliig olon saituudaar heden huushuurnii unetei setguulchdeer taraalgaj bna.

0  |  0
Top