Археологичид Британийн анхны театрын туурийг нээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Британийн археологичид I Елизабет хатан хааны үеийн Британийн хамгийн ууган гэх театрын туурийг илрүүлжээ.

Guardian” сонинд мэдээлснээр, тэд тайзны бүтээлд зориулан 1567 орчим онд Лондон хотноо барьж байгуулсан анхны “Улаан арслан” театрын туурь гэж үзэж байна. Олон жилийн турш энэ театрын байршил оньсого хэвээр байсан бөгөөд археологичид үүнийг олсон гэдэгтээ итгэлтэй байна.

Туурийг Лондон хотын эртний Уайтчепел дүүрэгт илрүүлсэн байна. Театрын барилга нь цогцолборын нэгэн хэсэг бөгөөд “Улаан арслан” нэртэй уушийн газар мөн байрладаг байсан аж. Малтлагын газар театрын тууриас гадна археологичид шар айргийн агуулах, аяга зэрэг үнэт олдворуудыг олжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top